Сумын Алдарт уяач Ш.Баасанбат:Төрийн наадамд торгон жолоо өргүүлж, өвөөгийнхөө нэрийг дахин дуурсгах зорилго тээж явна


Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Ш.Баасанбатын ярилцлагыг хүргэж байна.
-Хэзээнээс морь уяж байгаа вэ?
-Арван хэдэн настайгаасаа буюу хурдан моринд хүндэдсэн цагаасаа л. Би зургаан настайгаасаа эхлээд аавынхаа уясан морьдыг унаж уралдсан. Олон ч айраг, түрүү авч байлаа. Ер нь айраг, түрүүнээс мултардаггүй хүүхэд явлаа.
-Өөрийн нэр дээр морьд уяад, хамгийн анх ямар амжилт гаргаж байв?
-Цэргээс халагдаж ирээд өөрийнхөө нэр дээр морьд уралдуулж эхэлсэн. 2001-2002 оны үед байх аа, сумын баяр наадмаас хоёр айраг хүртэж байлаа. Тэгээд 2014 онд есөн түрүү, 20-н хэдэн айргийн амжилтаар сумын Алдарт уяач болсон. Анзаараад байхад их насны морьдын амжилт арай илүү байдаг юм билээ.
-Ах тань Өлзийт хороололд очиж гурван жил шинэ цагийн уяанд суралцсан гэсэн. Таны хувьд...?
-Даваахүү, талийгаач Ааяа /Аюуш агсан/, Онон нарын Тод манлай уяачдаас мэдэхгүй чадахгүйгээ асууж сурагладаг байсаан. Тэрний хүчээр Баянжаргалан сумын 90 жилийн ойгоор манайхан гурван түрүү авлаа шүү дээ. Миний хувьд энэ наадамд их насны морио түрүүлгэсэн.
-Дүү нартайгаа хэр зөвлөлддөг вэ. Ахын хувьд зааж зөвлөж, чиглүүлдэг л биз дээ?
-Гурвуулаа багаасаа хурдан морьтой ойр өссөн болохоор нэг нэгэндээ зааж сургамжлаад байх нь бага. Хоорондоо зөвлөлдөж байгаад уядаг даа.
-Айраг, түрүү хүртэх бүрт л аавын тань магнай тэнийж байгаа нь лавтай. Таны хувьд хэзээ, хаанахын наадмаар аавыгаа хамгийн ихээр баярлуулсан гэж боддог вэ?
-Чойрт азарга, их насны морь айрагдуулж байлаа. Мөн Хэнтий аймгийн Дархан суманд болсон хаврын бүсийн уралдаанд морь айрагдуулсан. Миний хувьд аймаг, сумдын ойн наадамд л голдуу явдаг. Хааяа нэг улсын баяр наадамд оролцоно. Тэр болгонд аав минь таатай л байдаг юм.
-Төрийн наадамд торгон жолоо өргүүлж, таван үеэрээ морь айрагдуулсан бахдалт түүхийн эзэн болох нууцхан хүсэл бий биз?
-Тэр мэдээж. Галын хүү, Галын ач гэж улсад цоллуулах зорилго тээж л явна. Энэ зорилгодоо хүрэхийн төлөө бид их хичээж байгаа.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Уясан хүлэг болгон тань хурдан байх болтугай.
-Төв аймгийн Баянжаргалан, Нялга сумынхандаа болон Монголынхоо нийт уяачдад морьд нь хурдан байж, одтой сайхан наадаж явахын ерөөл дэвшүүлье.
Тод магнай сэтгүүлийн Төв аймгийн тусгай дугаар 2018 он
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
197.210.77.100
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologi st.com сайтаас үзэж болно.
Reply