Сумын Алдарт уяач А.Батдэлгэр: Сумын наадмын зургаан айраг, жижиг наадмын 10-аад айраг, түрүүгээр цолоо авсан


Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм II багийн харьяат, сумын Алдарт уяач Алтангэрэлийн Батдэлгэр нь ММСУХ-ны “Уяачийн алдар” одон болон 20 жилийн ойн медальтай.
-Таныг цолонд хүрэхэд жин дарж амжилт үзүүлсэн ямар, ямар хурдан хүлгэд байна вэ?
-Хээр азарга бий. Энэ нь манайхны ураг Гүрдорж гэж хүний хурдан хүрэн азарганы угшилтай. Тодруулбал, Гүрдорж нь манай ахын хадам аав байгаа юм. Эх талынх нь удам угшлыг сайн мэдэхгүй. Надад хавчиг азарга ирж байлаа. Тэр чинь 2009 он. Тэгээд анхны уралдаан нь Онгоны Шар бүрдэд зургаан сард очиж уралдаад гуравласан. Азарга морь хольсон уралдаан болдог юм. Ахиад сумандаа гурваар ороод, Эрдэнэцагаанд очиж мөн гуравласан. Харин 2010 онд Егүзэр хутагтын 140 жилийн ойд уяж байсан ч тамир муу байхаар нь больсон. Тэгээд намар аравдугаар сарын сүүлээр Нарантуулын Сайхансамбуугийн дүү ирээд авсан. Түүнд очоод яаж давхисныг мэдэхгүй байна. Төлүүдээс нь ч хойшоо их зарагдсан даа. Одоо энэ МУ-ын Манлай уяач Дагвадоржийн Яруу хээр азарганы эцэг нь байхгүй юу. Төлөөс нь бас нэг хонгор азарга бий. Их ууланд орж байсан даа.

Бас ноднин манай бор халзан даага Их уулдаа гуравлаад, Сүхбаатар сумынхаа Дархан хаанд таваар орж, Дэлгэр овоонд түрүүлсэн. Энэ хүрэн халзангийн эцэг нь манайхны алдарт Батын Лхамсүрэнгийн угшилтай хурдан улаан азарга бий. Манай аавын дүү Түвшинбаяр гэж сумын Алдарт өвгөнд байдаг юм. Тэрний төлөөс гарсан зээрд азарганы төл.
-Гүрдоржийн хурдан хүрэн азарга нь яаж давхиж байсан юм бол?
-Сум орон нутагт олон айрагдсан.
-Өөр ямар адуугаар наадаж, гаргаж байв?
-Өөр их насны нэг хүрэн морь байгаад дандаа арвын дотор давхиулсан. Тэгээд хуурай ах хурандаа Будад өгсөн. Ахад очоод ноднин Их ууланд гуравласан. Энэ хүрэн морины эцгийг МУ-ын Сайн малчин, аймгийн Алдарт уяач Дуламрагчаа азарга тавь гэж манайд өгч байлаа. Ээжийн маань ах байгаа юм. Эх тал нь Дорнодын адуу. 1990 хэдэн онд хүрэн гүү манайд ирж байлаа.
-Бор халзан даага нь ямар удам угшилтай юм бэ?
-Лхамсүрэнгийн харын угшилтай адуу. Эцэг нь Түвшинбаяр ахын хурдан улаан азарганы төл зээрд азарганаас гарсан юм. Энийг чинь өнөө хээртэйгээ цуг Сайхансамбууд зарчихсан л даа. Гэхдээ бор даага шүдлэн үрээ болдог намраа эхгүй явсан. Бас Гүрдорж гэж өвгөний нэг жижиг улаан азаргатай байлаа. Ер нь манай адуунууд Лхамсүрэнгийн хар, Махбуриадын улааны угшилтай. Дээрээс нь Онгон, Дарьгангаас сайхан гүү холио солиогоор авсан нь ч бий. Тухайлбал, миний хүрэн халзан дааганы эх Эрдэнэцагааны нэг хүнээс номхон гүүгээр сольж авч байлаа. Тэрнээс хоёрхон эр төл гарснаас нэгийг нь уяагүй. Ирэх жилээс уях санаатай. Харин хүрэн халзан даага маань анх Дархан хааны наадамд таваар ороод, Их уулдаа гуравлаад, зургадугаар сард болсон Дэлгэр овооны наадамд түрүүлсэн. Энэ жил тамир муутай байхаар нь уяж байгаад тавьчихлаа.

-Та хэдэн онд сумын Алдарт уяач болсон бэ?
-2014 онд сумын наадмын зургаан айраг, жижиг наадмын 10-аад айраг түрүүгээр энэ цолыг авсан.
-Гарч уралдаж байна уу?
-Айхтар хол явахгүй ээ. Сум, аймагтаа л нааддаг юм. Бүсийн уралдаан гэвэл 2009 онд Дорнодод бор халзантайгаа очиж байсан. Бас Эрдэнэцагаан, Онгон, Дарьганга руу хааяа явдаг л юм.
Бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүлийн Асгат сумын тусгай дугаараас...2018 он
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
202.9.47.4
bayar hurgii tsaashid ulam olon turuu avah boltugaai
Reply202.55.188.104
Onts
Reply