Уяач Р.Жамъяндорж: Манайх Ононмөр адуутай


Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Р.Жамъяндоржийн ярилцлагыг хүргэж байна.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би 1943 онд Дэлгэрхаан сумын нутаг, Ханангийн толгой гэдэг төрсөн. Харин үндсэн засаг захиргаа маань Төв аймгийн Нялга сум. 1946 онд эхийгээ алдаж, хөгшин эцэг Рэнчинсамбуу, хөгшин эх Тамжид нарынхаа гар дээр үлдэж. Тэр үед Нялга сумын 4 дүгээр багийн дарга Гэлэгбалдан очиж ажил явдал, бүх юмыг нь зохицуулаад “Жаргал зовлон ээлжилдэг хорвоо. Таны гурван настай хүүг бид аваад үлдэж байна. Бидэнд таарч байгаа өчүүхэн манан гэж ойлго. Цаана нь түмэн олон улс байна” гэж хатуу бөгөөд зоримог үг хэлж байсан гэдэг. Миний бие найман настайдаа Нялгын бага сургуульд суухдаа ирээдүйн хань Бадамгаравтайгаа нэг ангид хуваарилагдсан. Тэгээд 1956 онд дунд сургуулиа төгсөөд 1957-1958 онд Баянжаргалан сумынхаа нэгдэлд адуучнаар орсон доо. Миний хувьд нэгдэлд олон төрлийн мал маллаагүй, дан адуу л хариулж байлаа. Өнчин өрөөсөн намайг хүний зэрэгтэй явахад тусалж дэмжсээр ирсэн нутгийн ах дүү, түмэн олон, үе үеийн настайчууд, аймаг, сумын дарга нар, мөн ханьдаа баярлаж явдгаа танай сэтгүүлээр дамжуулаад хэлмээр байна. Миний хадмууд гэж бас их сайхан хүмүүс.
-Өвөө тань морь уядаг байсан уу?
-Манай өвөг эцэг морь ч уядаг, бөх ч барилддаг хүн байсан. Нялга сумын нэг наадамд хурдан хүрэн морь нь түрүүлж, манай ажаа үзүүрлэж байсан гэдэг юм. Хойтон жил нь болохоор ажаа барилдаж түрүүлээд, хүрэн морь нь аман хүзүүдэж байж. Бас л сонин түүхтэй байгаа биз.
-Тийм байна.
-Түүний хойтон жил Мухар Дэлэгийн Борхүү гэдэг хүнтэй шөвгийн дөрөвт үлдээд, “Би энэ наадамд отголно. Зодог шуудгаа чамд өгнө. Чи түрүүлээрэй” гэж хэлээд унасан байгаа юм. Борхүү нь ч “Би таныг дийлэхгүй байх. Айхтар том найдварыг тань ч биелүүлж чадахгүй байх аа” гэсэн гэдэг. Ингээд дөрөвт Мухар Дэлэгийн Борхүүд ойчоод, Борхүү нь өөр нэг хүнтэй үзүүр түрүүнд үлдэхгүй юу. Тэгээд Борхүүг тэр наадамд хүчээр шахуу түрүүлгэж, зодог шуудгаа өгсөн гэдэг. Гэтэл тэр наадамд хүрэн морь нь дахиад түрүүлсэн.
-Хүрэн морь нь хурдан буян байж дээ.
-Өвөг эцэг Рэнчинсамбууд маань Ононмөр хаван сайхан хүрэн азарга, хэдэн гүүтэй үлдээсэн байгаа юм. Тэр л адууны угшил. Би ч гэсэн өнөөдрийг хүртэл тэр удмын адуугаар наадаж байна.
-Та хэдий үеэс хурдан морь уясан юм бэ?
-Үндсэндээ ажаагаа нас барснаас хойш. Гэхдээ тэрнээс өмнө 1956 онд юм уу даа, сургуулиас гарсныхаа дараа ажаагаараа заалгаж уяад, өөрөө унаж уралдан сумандаа даага айрагдуулж, их насны морь 12,13-аар давхиулсан.
-Таны уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт гаргасан нь. . . ?
-Өөрийнхөө суманд даагандаа тавд, шүдлэндээ гуравт, Баян суманд хязааландаа түрүүлж байсан хонгор морь маань юм уу даа. Нэгдлийн адууны халиун морь, бор морийг Лениний 100 жилийн ойд авч очоод халиуныг нь түрүүлгэж, борыг нь гуравт оруулж байлаа. Хойтон жил нь бор морио “Тэмээний төлөө” бригадын наадамд аман хүзүүдүүлсэн. Миний хариулж байсан засгийн адуу ер нь чанаржуу байсан шүү. Авсан хүмүүс нь уяад түрүүлгэж, айрагдуулаад л байдаг байсан.
-Хошой Аварга адуучин болж байсан юм байна. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Би 1958 оноос эхэлж мал малласан. 1958 онд нийгэмчлэх хөдөлгөөн өрнөхөд 17-той байлаа. Гончигийн Жагдаг, Цэрэнгийн Батсүх, Чимэд гэсэн гурван хүнтэй хамт Бадарчин гэдэг айлаас адуу тасдаж аваад, маллаж эхэлсэн. Түүнээс хойш зүүн тийш нэг удаа агт тууж, 1968 оноос тасралтгүй муу цусны адуу маллаад 1972 онд энгийн адуу авч нэгдэл тарж, хувьчлал болтол амралтгүй малласан. Тэр хугацаандаа сумын хошой Аварга адуучнаар шалгарч байсан юм.
-Адуучин аавын хөвгүүд морь уядаг л байлгүй дээ?
-Уяж байна аа. Би 11 хүүхэдтэй хүн. Ач гуч нэлээд олон болж л байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүлийн Төв аймгийн тусгай дугаараас...
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
15 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
122.201.24.110
Сайхан буурал минь тандаа эрүүл энхийг ерөөе
Reply