“Цэцээ гүний хурд” МСУХ-ны дэд тэргүүн Ц.Гантөмөр: Адуугаа монгол талд нь нэлээд сайжруулсан


Номт 6-р багийн харьяат, сумын морин спорт уяачдын холбооны дэд тэргүүн Цагаанхүүгийн Гантөмөр 1984 оны өвөл төржээ.
Удамт уяачдын уухайд түрлэг нэмж яваа тэрээр 2015 оноос морь уяхын сацуу холбооныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсон байна.
-Ярилцлагаа таны удам судраас эхэлье. Танайханд хурдан хүлгийн хийморьт омогшигч эрс хэр олон байсан бэ?
-Манайхны дээдчүүл одоогийн Батсүмбэр сумаар нутаглаж, өөрийн чинь хэлснээр хүлгийн хийморьт баясч явсан улс. Өөрөөр хэлбэл гурван үеэрээ морь уяж хурдлуулан, түүгээрээ бахархаж явдаг. Өвөөгийн аав Дорж гэж хүний талаар би сайн мэдэхгүй юм. Харин миний өвөө Ойдовын уясан морьд тэр хавиараа сайн давхидаг байсан гэнэ лээ. Миний аав Ойдовын Цагаанхүү 1980-аад оны үед улсад хээр үрээгээ наймд давхиулж байсан. Ажил амьдралын мөр хөөж төв суурин бараадаагүй бол илүү амжилт үзүүлэх байсан биз. Харин аав маань барилгын ажил эрхэлдэг болохоор ид ачааллынхаа үед морь уях боломжгүй юм. Миний хувьд адуутай нөхөрлөөд 20-иод жил болж байна. Морьдын маань уяа сойлгыг авга ахын хүү Гантулга тааруулдаг. Уржнан Төв аймгийнхаа наадамд соёолон түрүүлгэсэн.
-Хэдий үеэс морь уясан юм бэ?
-Би аймаг байгуулагдсаны 69 жилээс эхлээд найман жил хурдан морь унасан. Аймгийн 70 жилийн ойгоор зургаан насны морь унаж, азарга хоёр тасарч уралдахад эхний азарганд нь шаргыгаа есөөр давхиулж байлаа. Тэгээд сургууль соёлын мөр хөөж хэсэг завсарлаад 2015 оноос идэвхтэйгээр морь уяж байна.
-Ямар адуугаар наадаж байна вэ?
-Өвөөгөөс өвлөгдсөн адууг ах дүү гурав хувааж аваад өөрсдийнхөө хэмжээнд чанаржуулан сайжруулж байна. Миний хувьд аймгийнхаа Баян-Өнжүүл, Алтанбулаг, Сэргэлэн болон Сүхбаатар аймгийн Уулбаян, Хэнтий, Дорноговийн хэд хэдэн сумдаас адуу авсан. Морь сонирхогчид андахгүй дээ. Аварга хээрийн эзэн Агваан багшийн унаган хонгор азарга Баян-Өнжүүлд ирсэн юм билээ. Би түүнийх нь төл хонгор азаргыг авсан. Мөн Хадангаа цустай нэг азарга авсан. Үржил хийхэд сайн гүү их чухал. Ингэж бодоод Увсын Тэсээс гүү авсан. Ер нь бол адуугаа монгол талд сайжруулсан л гэж бодож байгаа.
-Алтанбулагийн хэнээс ямар адуу авсан юм бэ?
-Сүнрэвийн боруудын удмаас авсан. Мөн сумандаа болон улсад айрагдсан Намжилын хүрэнгийн төл гүүг авсан. За тэгээд Сэргэлэнгийн сайчуул болох Онон ах тэргүүтэй уяачдаас адуу авсаан авсан.
-Адуу чанаржаад айраг алдалгүй наадаж байна уу?
-Хамгийн анхны айргаа 2014 онд авсан. Ганболдын Энхтайван найзын маань уясан даага аймгийн наадамд түрүүлж яваад үзэгчдийн үзүүр дээр ирж, арынхаа дааганд дайруулаад аман хүзүүнд баригдаж байсан. Тэр бол миний анхны айраг. Түүнээс хойш аймгийн наадмаас нэг түрүү, сумын болон багахан наадмаас арваад айраг, түрүү хүртсэн. Шинэ залуу уяачийн хувьд суралцаад л явж байна даа.
-Дов үзэж байж хүүхэд адуу хоёр туршлагаждаг гэдэг. Томоохон наадмуудад оролцож байна уу?
-2017 онд Увс аймгийг зорьж Хан хөхүй хайрханы тахилга баруун бүсийн уралдаанд оролцсон. Баттөгс гээд найзтайгаа зургаан насны есөн адуутай очиж, найзын маань алаг азарга эрлийз дээд ангилалд аман хүзүүдсэн.
-АХ-ын 98 жилийн ойн баяр наадмын бэлтгэл эхэлсэн байна. Энэ жил хэдэн насны хичнээн морь уяж байгаа вэ?
-Энэ жил зургаан насны 12 адуу уяж байгаа. Одоогоор уяа сойлго нь сайхан л байна.
-Морьдоо хаана уядаг юм бэ?
-Өгөөмөрийн аманд. “Эрчим” гал гээд гарчихсан байгаа.
-Залуу уяачийн цаашдын уралдаануудад амжилт хүсье. Харин холбооны дэд тэргүүний тухайд хэдэн асуулт байна. Хэзээнээс сумынхаа МСУХ-нд ажиллаж байгаа юм бэ?

-2015 оноос Зуунмод сумынхаа “Цэцээ гүний хурд” МСУХ-ны дэд тэргүүнээр ажиллаж байна. Ажлаа авснаас хойш гурван наадмын морины комиссын даргаар ажиллалаа.
-Ямар уралдаанууд билээ?
-Манай холбооноос “Цэцээ гүний хурд” хаврын уламжлалт уралдааныг зохион байгуулдаг юм.
-Таны санал санаачлагаар хийгдсэн ажлуудаасаа дурдаач?
-Бодож төлөвлөж явдаг зүйл бий. Үүний тэргүүн эгнээнд уяачдын холбооны байр. Эхлээд өөрсдийн гэсэн байртай болчихвол уяачид уулзаж, хуралдахаас эхлээд туршлага солилцох гэх мэтэд дэмтэй болно. Дараагийн нэг бодож явдаг бол холбооны төлөөллөөс аймгийн баяр наадмын комисст оруулах. Мөн уяачдаа зохион байгуулж, аймгийнхаа наадамд оролцуулах.
-Хэрэгжиж болмоор ажлууд байна. Ах дүүс морь уядаг тухай дээр ярьсан. Харин хүүхдүүд тань хэр эвтэй вэ? Адуугаа чанаржуулж байгаа хүн аваад явах залуусаа мөн бэлтгэх ёстой байх.
-Би гурван хүүтэй. Том хүү Ган-Эрдэнэ дөрвөн жил хурдан морь унаад хасагдсан. Одоо адуунд давхидаг болж. Дараагийнх нь Нямжаргал гээд охин бий. Охин маань бас гурван жил хурдан морь унасан. Эрэгтэй хүүхдээс дутахгүй унана шүү. Ер нь хүүхдүүд маань моринд дуртай.
-Ярилцсанд баярлалаа. Сайхан наадаарай.
"Тод магнай" сэтгүүлийн Төв аймгийн Зуунмод сумын тусгай дугаараас...
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
14 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
129.205.124.223
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Reply