Аймгийн Алдарт уяач С.Алтангэрэл: Ах нь гурван жил дарааллан их насны морио түрүүлгэж байсан


Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат, аймгийн Алдарт уяач С.Алтангэрэлийн ярилцлагыг уншигч танд хүргэе.
-Та аймгийн тэргүүний тариаланч болж байжээ. Хэдий үеэс тариа будааны ажилд оролцож эхлэв?
-Ах нь 1980 онд цэргээс халагдаж ирээд Хуримт багийн аж, ахуйн эрхлэгчээр ажиллаж байлаа. Түүнээс хойш Хуримт багт тариланчийн ажлыг одоог хүртэл хийж байна даа. Олон жил хүнсний ногоо тариалсан. Одоо хувиараа брэнд арвайн гурилыг үйлдвэрлэж байна.
-Хэдэн га-д тариа тариалж хичнээн тонн ургац авч байна вэ?
-Техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ их муу, бороожуулагчгүй болохоор тариа, будаагаа гараар усалдаг юм. Гар усалгаатай учраас нэг өрх хамгийн ихдээ 7, 8 га-д л тарьж байна. Дээхэн үед манай Хуримт 135 га газартай түүнийгээ Унгарын “МА-200” гэж бороожуулагчаар усалж байсан. Сайн цагт тоног төхөөрөмж нь байсан. Гэтэл 1990 оны үед устаад тэрнээс хойш гар ажиллагаатай болсон. 135 га газраас маш их халтар арвай, малын тэжээл, хадлан авдаг байлаа.
-ХХАА-н тэргүүний ажилтан цолыг хэдэн онд авсан бэ?
-2013 онд энэ цолыг авсан. Нэлээд хожуу авсан гэж ах нь боддог юм.
-Хэдий үеэс хурдан морины уяа сойлго тааруулж эхлэв? Уулзсан уяачдын ихэнх нь удам дамжиж морь уяж эхэлсэн байна.
-Миний аав намайг багад бурхан болсон. Ахынх нь хувьд удам дамжсан уяач биш ээ. Багаасаа хөдөө өссөн болохоор моринд дурлаж уяж эхэлсэн юм. 1980 оноос бие даан морь уяж эхэлсэн.
-Анх ямар удам угшлын морь уяж байв?
-1982 онд миний хонгор алаг гүү сартай хүрэн унага гаргасан. Дараа жил нь тэр даагаа аймгийн наадамд уралдуулж 13-аар давхиулсан. Энэ даага маань аймгийн наадамд хязаалан, соёолондоо 11-ээр давхисан. Түүнээс хойш бараг морь уяхгүй байсаар 1997 он хүргэлээ. Энэ хооронд сартай хүрэнгийн дүү нар төрсөн байсан л даа. 1992 онд дээрх хүрэн морины дүү нь Завханы Цагаанчулуутын наадамд долоогоор ирсэн. Мөн аймгийн наадамд 11-ээр орсон. Тухайн үед одоогийнх шиг уралдаан олон болж байгаагүй. Түүнээс хойш л морь уях сонирхолтой болсон доо. Хүрэн морины дүү хүрэн алаг морь соёолондоо Завханы Цагаанчулуутад аман хүзүүдэж байсан. 1997, 1998 онд миний хүрэн морь сумын наадамд дарааллан түрүүлсэн. Мөн 1999 онд хүрэн алаг морио түрүүлүүлсэн. Ах нь гурван жил их насны морь түрүүлүүлсэн түүх ийм. Одоогоор их нас дарааллан түрүүлгэсэн хүн Тайшир суманд байхгүй. Завханы Цагаанчулуут, Цагаанхайрхан, Отгон, Шилүүстэй, Тайшар таван суманд хүрэн морь 10 түрүүлж, 10 айрагдсан. Нөгөө хүрэн алаг нь 6 түрүү, 6 айрагтай. Ер нь Завхан талдаа илүү наадаж байсан. Завхан руу хоёр мориороо их наадсан даа.

-Энэ хоёрын дараа ямар мориор наадсан юм бэ?
-Энэ хоёрын дараа миний унаган халтар морь гарч ирсэн. Халтар морь бага гурван насандаа цаад талын сумдад хэд, хэдэн удаа айрагдсан. 1999 онд соёолондоо аймагт дөрвөлж байсан. Энэ халтар морины дүү бас нэг халтар морь байлаа. Тэр сумын наадамд олон түрүүлсэн. Тэгээд би азарга тавьсан юм. Түүний төл болох халтар морь Геннисийн уралдаанд оролцож 4000 гаруй морь уралдахад 92 дээр ирсэн. -Та унаган мориороо л наадаж ирэв үү? Авмал адуу байхгүй юу?
-Авмал адуугүй. Одоо ч унаган адуугаараа наадаж байгаа.
-Хүрэн алаг, хүрэн хоёрын эцэг нь ямар азарга байсан бэ?
-Эцэг нь манай Хуримтын угшлын нэгдлийн Шил харлаг гэж адуу байсан. Миний хоёр хүрэн морь аймгийн Алдарт уяач Лхагваагийн аймагт айрагдсан шарга морьтой ах, дүүс морь байгаа юм. Нэг азарга, гүүний таван төл давхиж байсан юм.
-Хүүхдүүд морь мал уях уу?
-Би хоёр хүү, нэг охинтой. Нэг хүү хотод амьдарч байна. Тэр хүү маань морь сонирхохгүй болсон. Харин нэг хүү маань Алтайд байна. Тэр морь сонирхдог ч ажлаа хүчрэхгүй байх шиг байна. Манай хүү “Газрын өгөөж“ Хуримт хоршооны даргыг хийдэг юм.
-Хамгийн том, өргөн цар хүрээтэй наадам гэвэл хэдэн оны ямар наадмыг хэлэх вэ?
-Ах нь дөрвөн даншигт оролцсон. Ер нь анхны гэсэн бүх зүйл хүнд мартагдашгүй содон байдаг. Тэр утгаараа 1997 оны Дэлгэр суманд болсон “Молор Эрдэнэ”-ийн даншиг наадамд их сэтгэл ханамжтай байдаг юм. Тэр наадамд морь жаахан дутуу эргэсэн л дээ. Тухайн үед миний хүрэн, хүрэн алаг морь захирчихсан байсан л даа. Сумын наадамд нэг нь түрүүлээд, нөгөө нь аман хүзүүдсэн жил. Би ч анхны даншиг наадамдаа явах гээд бэлдээд л. Тэр санаанаас гардаггүй сайхан наадам байсан даа.
-Ямар насны хэдэн морьтой явсан бэ?
-Их насны хоёр морь, соёолон, шүдлэн, хязаалан гээд таван морьтой явсан. За тэгээд их морь уралдлаа. Гэтэл олон морь гараанаас бүрэн эсвэл дутуу эргэсэн юм уу бүү мэд, тоос шороо ч их боссон. 200 гаруй морь ирэхэд миний хүрэн зургаад, хүрэн алаг арав дотор ирж байсан. Миний хээр соёолон 84-өөр ирсэн. Одоо гэрчилгээ нь байдаг юм. Тэр миний анхны их сонин, содон наадам байсан.

-Дараа нь ямар даншигт орсон бэ?
-Дараа нь Алтайд зохиогдсон гурван даншиг наадамд орсон. Морьд маань 30-40 дотор л ирж байсан даа. Уяач хүн наадмаас айраг, түрүү авна гэж л морь уядаг. Айраг, түрүү авсан наадам бүхэн сайхан. Гэхдээ айраг, түрүү аваагүй ч хүүхэд, морь эсэн мэнд наадвал сайхан наадам боллоо гэж Монголын ард түмэн хэзээнээсээ бэлгэшээдэг шүү дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-Баярлалаа. Танай сэтгүүлийн ажил амжилттай сайхан байгаасай. Сайн үйлстэй ажил сайхан бүтдэг юм.
"Тод магнай" сэтгүүлийн Говь-Алтай аймгийн тусгай дугаараас...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
15 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна