Аймгийн Алдарт уяач М.Энхбат: Хүрэн морь зүүн бүсэд түрүүлэх өдрөө их тогтуун байсан


Сайн хүлэг эзэн уяачаа баясган алдарт хүргэдгийн бас нэгэн жишээг Сүхбаатар аймгийн Онгон сумын Нүдэн 3-р багийн харьяат Монхорын Энхбатаас харж болно. Түүний хүрэн морь дааган цагаас хурдалж, соёолондоо Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаанд түрүүлэн эзнээ орон нутгийн “Тод манлай” уяач болгосон билээ.
Уяач аавынхаа удмыг залгасан М.Энхбат 1973 оны зун Хавирга хэмээх газар айлын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн байна.
-2017 оны зүүн бүсийн уралдаанд таны хүрэн соёолон түрүүлсэн. Хурдан хүлгийн тань удам угшил, амжилтын товчоогоор ярилцлагаа эхэлье.
-Миний хүрэн морь бол энэ нутгийн унаган адуу. Эх нь аймгийн Алдарт уяач Ишийн Боргилын ухаа азарганы төлийн төл гүү. Эцэг нь Амарбаатар гээд дүүгийн маань хээр азарга. Би хүрэн морио дааган цагаас нь эхлэн уяж Баян Эрхтий овооны тахилгад түрүүлгээд, Дарьгангын бага тахилгад аман хүзүүдүүлж, сумын баяр наадамд таваар давхиулсан. Мөн тэр жилээ Уулбаяны 90 жилийн ойд очиж аман хүзүүдээд, намар нь Дөрөлж овооны тахилгад түрүүлж, Замын-Үдийн 20 жилийн ойд зургаалсан.
Олон уралджээ.
Даагандаа зургаа уралдахад Замын-Үдэд л айрагдаж чадаагүй.
-Шүдлэндээ хэд уралдсан бэ?
-Хоёр л уралдсан. Сумынхаа 90 жилийн ойд тавлаад, Шар бүрдэнд болсон Алтангадасын мялаалга наадамд таваар давхисан. 2016 оны хавар хөлийг нь эвгүйтүүлчихээд Баяндэлгэрт байдаг ахаараа хатгуулаад бүтэн өнжөөсөн юм. 2017 оны хавар соёолон морь Ухаа овоотын тахилгад тавлаад, сумынхаа наадамд дөрөвлөж, аймагт очиж зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн. 2018 онд хавчиг морь Баяндэлгэрт болсон тахилга уралдаанд гуравлаад, Шар бүрдний овоо тахилгад түрүүлж, сумынхаа наадамд дөрөвлөсөн. 2019 онд уралдаагүй өнжсөн.

-Хөлний бэртэл сэдэрсэн үү?
-Манайхны дээдчүүл долоотой морийг өнжөөдөг юм. Тэгээд энэ жил найман настай морь уяхаар зэхэж байна.
-2017 оны зүүн бүсийн уралдаан таны хувьд том наадмын өмийг нээсэн. Хэр итгэлтэй байсан бэ?
-Дааган цагаасаа эхлээд сумын наадмаас айраг алдаагүй болохоор нь горьдож л байлаа. Гэхдээ түрүүлнэ, айрагдана гэсэн итгэл байгаагүй ээ. Морио сайн байгаа дээр нь олонтой нийлүүлж үзье гэж бодоод л явсан юм. Хүрэн морь гараа тааруу. Араас нэхэж уралддаг адуу. Би бариан дээр хүлээж байсан юм. Соёолон эргээд нэлээд явсан ч зарлагдахгүй байснаа газрын дунд нэлээд өнгөрсөн хойно 10 хэд рүү ороод ирлээ гэсэн. Тэгж байтал хүмүүс залгаад “Морь чинь төдөд явж байна” гээд л...
-Догдолж эхэлсэн үү?
-Гайгүй ээ. Ямар сайндаа дэргэд байсан хүмүүс “Та чинь ямар сэтгэлийн хөдөлгөөнгүй хүн бэ? Догдолдоггүй юм уу?” гэгчилэн гайхаад л... Тэгэхээр нь “Дандаа ингэдэг морь оо” гэж хэлээд тэрүүхэндээ аархаж л байлаа (инээв).
-Үзэгчдийн хувьд соёолон насны морьдын уралдаан хамгийн шимтэй нь. Харин та тэр уралдааны түрүүг хүртсэн.
-Түрүүлснийх нь дараа би мориндоо хүрч чадаагүй шүү дээ. Түрүү соёолон гээд тэр дор нь бүчээд авдаг юм билээ. Цуг явсан хүүхэд хашаан дотор хөтөлчихсөн явж байсан.
-Түрүүлэх морь мэдрэгддэг хэмээн уяачид ярьдаг. Танд тийм баярын совин төрж байв уу?
-Их тогтуун болчихсон байхыг хараад дотроо их бэлгэшээсэн. Түүнээс заримдаа цоройгоод хүүхдээ мордуулдаггүй адуу байгаа юм. Тэр өдөр их тогтуун байхыг нь хараад “Өнөөдөр сайн давхих нь ээ” гэж бодтол том бүсийн уралдааны түрүүг авчирч, эзэн намайгаа баярлуулсан даа.
-Та хэдэн насны морьдтой очсон бэ?
-Ганцхан хүрэн соёолонгоо л аваад явсан.
-2018 оны Алтан овооны тахилгад уралдсан уу?
-10-т давхисан. Дуулдахгүй байхаар нь гайхаад байсан тайлбарлагч нь андуураад “Өндөр Чулууны хүрэн” гээд зарлаад байсан байна лээ. Тэгж байснаа таниад “Өнгөрсөн жил зүүн бүсэд түрүүлдэг хүрэн морь байна” гэсэн. Тэр жил эцэнхий, тамир муутай байсан болохоор аргагүй бяргүйдэж байна лээ. Би бүр уралдахгүй гэж бодож байсан юм. Тэгээд тахилгын өмнөхөн тэр жил суманд түрүүлсэн Мөнхөөгийн хонгортой сунгаадахсан чинь нөгөөхөө дийлээд түрүүлчихдэг юм. Тэгээд л явахаар шийдсэн дээ. Бидэнтэй хамт явсан хүний соёолон уралдаж ирээд сандаргасан болохоор нь би хаширлаад жаахан ахиухан хоол өгчихсөн нь бас нөлөөлсөн байж магад.

-Сүхбаатарт сайн давхисан адууг тэсгээдэггүй гэмтэй. Элдэв санал ирж байв уу?
-Ганпүрэв нэг уяачтай ирж үзээд явсан. Өөр ч хүн ирээгүй дээ. Миний хүрэн морь чинь жижигхэн биетэй, бяралхуу, хээгүй байрын адуу шүү дээ.
-Хүрэн морины эзний хийморийг сэргээсэн өөр ямар хурдан хүлгүүд байдаг вэ?
-Би 2000 оноос бие даан морь уяад, хаврын уралдаанд соёолон морь дөрвөөр давхиулж байлаа. Тэгээд нэг хэсэг завсарлаад 2009 онд Бударын овооны тахилгад халиун соёолон айрагдуулсан. Тэгээд 2014 оноос хүрэн морио уяж эхэлсэн дээ.
-Соёолон адууг солонгоруулж уядаг юм биз дээ.
-Хаврын уралдаанд айрагдсан хонгор соёолон Ширээтийн цагаан угшилтай. Харин халиун соёолон нь болохоор миний Баяндэлгэрээс авчирсан хар азарганы төл байгаа юм. Эх нь Боргил гуайн адууных.
-Хүрэн морь эзнээ орон нутгийн дээд цолонд хүргэжээ.
-Тийм ээ. Хүрэн мориныхоо амжилтаар аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Ингэхэд танайхан хэдэн үеэрээ морь уясан улс вэ?
-Миний аав Лувсандашийн Монхор уяач хүн байсан. 1970 онд Онгон сумын баяр наадамд саарал шүдлэн аман хүзүүдүүлж, 1978 онд саарал хязаалан дөрвөөр давхиулсан байдаг юм. Би багадаа аавынхаа уясан морийг унаж хурдлуулж байгаад сүүлдээ туслах уяач болсон.

-Танайханд уяач олон уу?
-Би эцэг эхээсээ тавуулаа. Манай ах, дүү хоёр морь уяна аа. Хүүхдүүдийн тухайд одоогоор хараахан уяагүй байна. Яваандаа уях байлгүй дээ.
-Адуу нь байхад уях байлгүй дээ. Шинэ залуу уяачдад хэлж даймаар санагддаг зүйл бий юу?
-Би хувьдаа морийг айхтар албадаж уяхыг таашаадаггүй хүн. Ер нь тэгж уях нь буруу гэж боддог. Явах морь бол албадсан албадаагүй явна. Тиймээс залуучууддаа “Морио албадаж хүчлэлгүй мэдэрч уяхыг хичээгээрэй” хэмээн захих байна.
-Залуус нэгийг тунгаах биз ээ. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүлийн Онгон сумын тусгай дугаараас...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
11 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна