Аймгийн Алдарт уяач Ү.Бямбажав: 1997 оны наадамд миний хоёр морины нэг нь түрүүлж, нэг нь аман хүзүүдэхэд маш их баярласан


Орон нутгийн уяачид, тэдний цуут хурдан хүлгүүдийг сурвалжлан хүргэдэг "Тод магнай" сэтгүүлийн тусгай дугаарт нийтлэгдсэн ярилцагаас хүргэдэг. Энэ удаа бид Говь-Алтай аймгийн тусгай дугаарт нийтлэгдсэн Тонхил сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ү.Бямбажавын ярилцлагыг хүргэж байна.
-Хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон үеийн дурсамжаас яриагаа эхэлье?
-Нэгдэл нийгмийн үед тэмээ, хуц гээд адуунаас бусдыг нь хариулж байсан. Аав маань насаараа өртөөний адуу хариулсан учраас би уг нь адуу маллах сонирхолто байсан л даа. Гэхдээ тэр үед бид өөрсдөө дур мэдэн сонгох боломжгүй байлаа.
-Танай сум адуу олонтой байсан уу?
-Манай сумын таван бригад тавуулаа адууны суурьтай байсан гэхээр их олон адуутай байсан байгаа юм.
-Ингэхэд та багадаа хурдан морь унаж байв уу?
-Уналгүй яахав. Найман настайгаасаа эхлээд 10 гаруй жил унасан.
-20 шахаж байж мориноос хасагдсан болж таарах нь ээ дээ?
-Тиймээ. Жаахан биетэй хүүхэд байсан болохоор олон жил унасан. Өөрийнхөө халтар морийг унаж байгаад сүүлд нутгийн нэг хөгшний хээр, цагаан морьдыг унаж байсан. Ер нь тэгээд олон хүний морь унасан даа. Миний унасан морьдоос хамгийн хурдан нь Нямхүү хөгшний хээр морь. Би энэ хээр морийг хоёр удаа унахдаа нэг айрагдуулж, нэг түрүүлгэсэн.
-Таныг хурдан морь унадаг байхад сумын баяр наадам өтгөн болдог байв уу?
-Сумын баяр наадам сайхан болдог байсан. Морь уралдахаасаа өмнө наадмын талбайгаар тойрно. Тэр үеэр манай эцэг, өвгөд “За тэрний тийм морь өнөөдөр түрүүлэх юм байна” гээд л ярилцдаг байсансан. Нэг насанд дунджаар 70-80 морь уралддаг байсан шүү.
-Өдөрт хэдэн насны морь уралдах уу?
-Өдөрт гурван насны морь л уралддаг байсан.Эхний өдөр их нас, соёолон, хязаалан уралддаг. Нөгөө хоёр нь дараагийн өдөр нь уралддаг байлаа. Манай энд азарга уралддаггүй таван насны морь уралдаад наадмын сүүлчийн өдөр жороо морь уралддаг байсан. Сүүлийн үед л азарга уралддаг болоод байна.
-Дээхнэ үед гарааны төхөөрөмжгүй байсан болохоор унаач хүүхдүүд нь томчуудынхаа үгнээс гарахгүй их дэгтэй байсан гэдэг.
-Тэгэлгүй яахав. Гарааны газарт нэг км орчим ойртоод биеэ засах нь зас гэж хэлээд хүүхдүүдээ буулгадаг. Тэгээд гараан дээр морь сайхан дугуйраад, ханараад эргэдэг байсан даа. Одоотой адил төхөөрөмж машин техник гэж байгаагүй ч наана, цаана гэх маргаан гарч байгаагүй л юмдаг.
-Морь сайн унасан хүүхдийг юугаар урамшуулдаг байсан бэ?
-Ээ дээ базаахгүй дээ. Намайг морь унадаг байхад хүүхэд шагнадаггүй байлаа. Харин уяачдад нэг цай мэтийн л зүйлийг өгч байсан байх. Түрүү моринд харин даага өгдөг байсан.
-Цэргээс ирээд морь уяж эхэлсэн гэсэн. Морь уях жилүүддээ аймгийн баяр наадамд хэдэн удаа явж байв?
-Аймгийн баяр наадамд хоёр, гурван удаа явж байсан. Бас Дэлгэрийн даншигт очиж байлаа.
-Баруун бүсийн уралдаанд таны уясан морьд яаж давхисан бэ?
-Морь хойно ирсэн. 600 морь уралдсанаас минийх 170 гаргаад давхисан. Эндээс хөтөлж явсан болохоор арга ч байж уу дээ..
-Эндээс Дэлгэр хүртэл хэдэн км зайтай вэ?
-Аймаг хүртэл 200 км. Тэгээд цааш дахин 100 км явдаг. Нийт 300 км замд морио хөтөлсөн юм байна.
-Хэд хоног хөтлөх үү?
- Найман хоног хөтөлсөн шүү.
-Дэлгэрийн даншиг таны үзсэн хамгийн өтгөн наадам байсан уу?
-Хамгийн өтгөн наадам байсан. Мөн аймгийн 60 жилийн ойд очиж оролцсон ч морь шалиагүй. Харин 1997 оны сумын баяр наадамд миний хоёр морины нэг нь түрүүлж, нэг нь аман хүзүүдэж байсан юм. Миний хамгийн ихээр баярласан наадам гэвэл тэр л байх.
-Анхны айраг, түрүү нандин дурсамж үлдээдэг. Тэр дурсамжаасаа хуваалцаач?
-Хамгийн анх Гүндсамбын буурал азарганы төл болох өөрийн унаган буурал морийг уяж байлаа. Сүүлд өөрөө морь уяж чадахгүй болоод ахдаа өгсөн. Ах нэг айрагдуулчихаад буцааж надад өгсөн ч би дахин айрагдуулж чадаагүй ээ. Хэдийгээр айрагдуулж чадаагүй ч тэр буурал морь надад уяаны эрдмийн дөр суулгасан адуу. Харин анхныхаа айргийн тухай 1990 хэдэн онд бор морио аман хүзүүдүүлэн авч байлаа Бас соёолон морь маань сумандаа түрүүлж байсан юм. Түүний дараа даа. Дараа нь 1997 онд халиун морь түрүүлж, бор морь аман хүзүүдэн бахтай сайхан наадсан.

-Сумын баяр наадмаас хэдэн айраг, түрүү аваад байна?
-Сумын баяр наадмаас таван түрүүтэй. Хоёр соёолон, гурван их морь түрүүлгэсэн. үүлсэн.
-За тэгвэл айраг нь хэд вэ?
-10 гаруй айрагтай. Соёолон морь дөрөв, бор морь гурав айрагдсан. Өнгөрсөн жилээс би өөрийн унаган морийг уяж байна. Тэр сайн давхиж байгаа. Мөн жороо хээр морио суманд хоёр түрүүлгэж, нэг аман хүзүүдүүлсэн. Хоёр жилийн өмнө хар соёолон маань мөн айрагдсан. Өнгөрсөн жил хүрэн соёолон аман хүзүүдэж, хээр морь айргийн таваар ирлээ. Одоогоор ийм л амжилт үзүүлээд байна даа.
-Дунд нь морь уялгүй хэсэг завсарласан юм уу?
-Бие өвдөөд нэг хэсэг морио уяагүй. Хүүхдүүд морь уяж байсан ч сайн давхиулж чадаагүй юм. Уг нь харлаг, хонгор хоёр дориун сайн давхихаар байсан. Даанч бие өвдөөд уяж чадаагүй юм.
-Хонгор морь хаанахын адуу вэ?
-Нэгдлийн адууны удамтай. Уг нь Баянхонгороос ирсэн хонгор азарганы удам. Тэрийг л өөдтэй уяж чадаагүй юм. Уг нь найдвартай хэд, хэд айрагдчих адуу байсан юм. Гэхдээ хөөрхий бага наадамд хэд, хэдэн удаа айрагдсан.Тав, зургаан медальтай. Сумын баяр наадамд наймаар нэг удаа давхисан. Хамгийн сайн давхисан нь энэ байгаа юм.
-Харлаг морь нь?
-Харлаг морь миний өөрийн унаган адуу. Сумандаа арван хоёроор нэг ирсэн. Тэгээд л тэр.
-2010 оноос хойш морь сайн давхиж байна гэсэн. Зүүн зүгээс ирсэн адуу юу?
-Сүхбаатарын адуутай цус сэлбэсэн. Би хоёр азарга авч тавьсан. Нэгийг нь Сүхбаатараас, нөгөөг нь энд нутгаасаа.
-Сүхбаатараас авчирсан азарганы төл хэр давхиж байна вэ?
-Хар, хээр морьд тэр азарганы төл. Одоо сайн давхиж байна.

-Жороо мориор наадаж байсан гэсэн. Тэр талаараа жаахан дэлгэрүүлээч?
-Тэр манай нутгийн адуу. Би 10 настай байхад нь авсан юм. Надад ирэхээсээ өмнө уралдаагүй битүү адуу л даа. Жороо гэдгийг нь мэдээд худалдаж авсан юм. Саяхан аймагт очиж наадаад гурав дээр давхиж байтал хойноос нэг амьтан ирэхээр нь ухасхийсэн чинь намайг хасчихсан. Тэгсэн манайхан “Чи чинь яагаад 500 метр газар морины хөл алдуулчихдаг юм” гээд зэмлэж байна лээ. Хойноос хүн таваргаад ирэнгүүт нь урдуур ороод гай болчих юм болов уу гэж бодоод адилхан ухасхийсэн чинь хасагдчихсан.
-Таны оролцсон наадмуудаас хамгийн бахархалтай сайхан нь хэзээний ямар наадам байсан болоо?
-1997 оны сумын баяр наадам юм даа. Хоёр морь маань дарааллан давхиж нутгийнхан маань бүгд гар барьж баяр хүргээд л. Тэр л наадам хамгийн бахархалтай байсан. Түүнээс хойш халиун морь хэд, хэд айрагдсан. Харин бор морь сайн давхиагүй. Уг нь бор морь нь илүү сайн байсан юм байна лээ.
-Морь уяхад насаараа суралцдаг гэдэг. Залгамж халаа болсон уяачдаа бэлтгэж байна уу?
-Би зургаан хүү, гурван охинтой. Гурван хүү маань морь уядаг. Гэхдээ морьд маань миний нэр дээр давхиж байна.
-2001 онд аймгийн Хөдөлмөрийн аварга болж байж. Тэр талаараа жаахан дэлгэрүүлээч?
-Олон жил маллаж тоо, толгойг нь тогтмол өсгөсөн гэж л өгсөн дөө. Тэгэхэд малын тоо толгой 1000 гарч байсан. Түүнээс өмнө намайг аймгийн Хөдөлмөрийн аварга болгоно л гэдэг байсан. Би “Нэр төр яах вэ” л гэдэг байлаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
"Тод магнай" сэтгүүлийн Говь-Алтай аймгийн тусгай дугаараас...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
11 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна