Аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Нутгийн адууны чансааг таниулж хүрэн морь айрагдахад маш их баярласан


Орон нутгийн уяачдын цуврал ярилцлагын энэ удаагийн дугаар Булган хангай нутгаас хүрч байна. Булган сумын харьяат аймгийн Алдарт уяач Дашнямын Лхагвасүрэнгийн ярилцлаганд анхаарлаа хандуулна уу.
-Үйл сайтын үр хойч сайн сайхан амьдардаг хэмээн боддог хүмүүсийн нэг нь. Буянаа бусадтай хуваалцсан өвөөгийн тань түүхийг уншигчдадаа дуулгамаар санагдлаа.
-За баярлалаа. Миний өвөөг Янжингийн Дашням гэдэг байсан. Хар багаасаа хүн даган жин тээж, олсон мөнгөөрөө мал худалдан авч хөрөнгөжсөн юм билээ. Малын тоо толгой нь 2000-д хүрч, түүнээсээ бусдын сайн сайхны төлөө харамгүй зориулж ирсэн байдаг. Жишээлбэл 1945 оны дайны үеэр фронтод 500 агт морио бэлэглэж байсан юм билээ.Мөн Сайхан сумын сургууль, хүн эмнэлгийг өөрийн хөрөнгөөр байгуулсан гэдэг. За тэгээд эмэгтэйчүүдийн зөвлөл гэдгийг байгуулж, орон байраар хангасан, аймгийн нэгдсэн эмнэлэг анх байгуулагдахад гурван гэр барьж өгсөн гээд яривал олон бий. Энэ тухай надад аймгийн намын хороонд ажилладаг Пүрэвсүрэн гэдэг хүн хэлж, тодорхойлолт хийж өгснийг би одоо ч гэсэн хадгалдаг.
-Би буруу ойлгоогүй бол Дашням гуай морь уядаг. Нутаг орондоо сайхан нааддаг байсан гэх юм билээ.
-Тэгэлгүй яахав. Би 1936 оны хүн. Өвөө намайг төрснөөс хойно буюу 1940-өөд оны үеэс морь уясан гэдэг юм. Би бол энэ айлын гал голомтонд мэндэлсэн зээ хүү нь юм. Ухаа хонгор үрээ, хулгар чихтэй хээр морь, хүрэн азарга, бор халзан соёолон морьдоор нааддаг байсан гэдэг. 1944 онд өвөө Улаанбаатар хотод болсон улсын сайн малчны зөвлөгөөнд оролцоод зургаан сарын сүүлээр нутагтаа ирсэн юм билээ. Тэгээд морьдоо уяж, сумынхаа наадмаар хоёр морь түрүүлгээд, нэгийг нь аман хүзүүдүүлж байсан гэдэг. Нэг азарга нь хараахан айрагдаж чадалгүй зургаад орж байсан гэнэ лээ. Өвөө маань сайн адуунд гар татдаггүй хүн байж. Бор халзан, ухаа, хулгар чихт гэсэн гурван морио үрээ байхад нь авсан гэдэг юм. Миний мэдэхийн хурдан хонгор морио Даваажав гэдэг хүнээс өөр нэг хонгор морьтой нь ижилсүүлэн таван унагатай гүү, гурван морь, нэг шар өгч авсан гэдэг байсан. Өвөө маань 1969 онд бурханд одсон. Тэр үед одоотой адил цол хэргэм өгдөг байсан бол нэг гуншинтай л байгаа.

-Цол хэргэмээс илүүтэй нутаг нуга, эргэн тойрныхны хүндлэл, түүнээс үүдсэн ам дамжсан яриа амь бөхтэй оршдог мэт.
-Тийм байх.Миний бага залууд нутгийнхан өвөөгийн талаар их сайхан зүйлс ярьдаг байсан. Миний хувьд зургаан настайгаасаа эхлээд 17 хүртлээ хурдан морийг нь унасан. Хамгийн анх Даваажаваас авсан хонгор морийг нь уяж байлаа. Тэр үед хонгор морь 19 нас хүрчихсэн байсан юм. Ахимаг хонгор морио Архангай аймгийн Хайрхан сумын наадамд түрүүлгээд, Сайхан сумын наадамд аман хүзүүдүүлж байсан. Мөн Доголон хээр гэдэг морийг нь уяж, Хайрханд гурваар давхиулаад, Сайхан суманд аман хүзүүнд оруулсан. Тэр цагаас хойш ойр хавийн наадмаас айраг алдаагүй ээ хөөрхий.
-Таныг хамгийн олонтаа баярлуулсан буянт хүлгүүдийнхээ талаар хуучлаач?
-Хүрэн, цавьдар морьд, хүрэн азарга. Хүрэн азаргаа Архангай аймгийн Хайрхан сумын Цэвээн гэдэг хүнээс соёолонд нь авч байлаа. Тэгээд хавчиг соёолон азарга Сайхан сумын наадамд наймаар давхиулаад, намар наймдугаар сарын 10-даар Намхай аваргын том наадамд түрүүлгэсэн. Тэр Төв, Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Булган гээд найман аймгийн уяачид оролцсон их том наадам болсон юм. Би азарганаас гадна хоёр их насны морьтой очиж, цагаан морио түрүүлгээд, хүрэн морио гуравт оруулж байлаа. Айрагддаг хүрэн морь маань энэ нутгийн унаган адуу. Гаднаас ирсэн тэр олон аймгийн морьдтой уралдаж айрагдахад их санагдаж билээ.
-Цагаан нь авмал юмуу?
-Тийм. 1987 онд Сайхан сумын нэгдлийн адуучин байсан Пүрэвийн Жигжид гэдэг хүнээс унагатай гүү худалдаж авсан юм. Тэр унага нь миний хүрэн морь. Даагандаа 9-р сарын нэгний уралдаанд тавд давхиад, шүдлэндээ сумын наадамд дөрөвт, хязааландаа гуравт давхисан. Тэгээд соёолон жилээ түрүүлээд, хавчигтаа өнжиж, долоотой Баян-Агтын наадамд аман хүзүүдээд, уурхайн ойд түрүүлсэн. Аймгийн наадамд хоёр удаа мордож нэг удаа гуравт, нэг дөрөвт давхисан. Тэгээд 17-той зодог тайлсан даа. Би морь уясан цагаас хойш аймгийн наадмаас дөрвөн айраг л хүртсэн хүн. Сум,баг, бригадын наадмаас бол олон айраг хүртсээн. Одоо тоог нь санах юм алга.

-Адуу, айргийн орон Булган нутгийн уяачид жороо морь хэр сонирхдог байсан бэ?
-Жороо морь уначихаад давхиж явах ч эр хүний бас нэгэн жаргал шүү дээ Миний жороо хүрэн морь сумын наадамд аман хүзүүнд хурдлаад, Баян-Агтад түрүүлж байсан. Бас нэг буурал морь Баян-Агтад гурвалж, хонгор нь зургаалж байлаа.
-Морьтны соёл үе дамжин өвлөгддөг. Хүүхдүүд морь уяна биз.
-Уянаа.Өлзийбат гэж нэг хүү морь уядаг. Мөн Сумъяа, Даваадорж нарын ач хөвгүүд маань уяна. Одоогоор амжилтын талаар ярихад арай эрт байх шиг.
-Удахгүй баярт мэдээ олноор дуулгах бизээ. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан хүлгийн хийморь сүлд таны үр хойчийг өнөд ивээх болтугай.
-Бэлгэтэй сайхан ерөөл байна.Ерөөлөөр болог.
Тод магнай сэтгүүлийн Булган аймгийн тусгай дугаараас...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
12 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна