Уяач Р.Төрмөнх: Буурал азарга минь олон жил намайг баярлуулсан


Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Р.Төрмөнхийн ярилцлагыг хүргэж байна.
-Танайхныг удам залгасан уяачид, удам дамжсан сайн малчид. Сум, аймаг, улсын сайн малчид гэж сумын Засаг дарга тань тодорхойлсон. Нэлээд эрт мянгат малчид болцгоож байжээ?
-Тийм ээ. Би сумын нэлээд эртний мянгат малчдын нэг. Аав маань сумын гурав дахь мянгат малчин болж байлаа. Бид эцэг эхээс 12-уулаа. 11 хүү, нэг охин. Одоо зургаа нь хөдөө, зургаа нь хотод амьдардаг. Хөдөө амьдардаг таван хүүхэд нь бүгд Аварга малчид. Тэднээс Самбуугийн нэрэмжит шагналыг хамгийн эхэлж хүртсэн нь би. Аав маань ороод зургаан Сайн малчин шүү.
-Та хэзээнээс мал малласан юм бэ?
-Би 1992 оноос эхэлж мал малласан. 200 гаруй малтай анх эхлээд 1994 онд сумын Сайн малчнаар шалгарч, 1995 онд Самбуугийн нэрэмжит шагналын анхныхыг авсан. Тэгэхэд манай мал 775 толгойд хүрсэн байсан юм.
-1997 онд мянгат малчин болоход сумынхаа хэд дэх мянгат нь байв?
-Ес дэх нь байх аа. Тэгээд 2006 онд аймгийн Сайн малчин болсон.
-Малын тоо толгой дээд тал нь хэд хүрсэн бэ?
-2009 онд 1994-д хүргэсэн. Түүнээс хойш зуд турхан гээд доошоо унасан үе бий. Одоо эргээд 1000 болсон. Инженер хүн өдрийн найман цагт л ажлаа хийдэг бол малчин хүн хоногийн 24 цагт ажилладаг.
-Ингэхэд та хэдий үеэс морь уясан юм бэ?
-Уяачийн гараагаа 1985 онд айл болоод л эхэлсэн дээ. Түүнээс өмнө 1976 онд Баяндүүрэн дүүгээ дагуулан сумынхаа наадамд очиж, соёолон, даага хоёроо таваар давхиулж байлаа. Тэр миний хамгийн анхны айраг байж.
-Уясан морьдоос тань хамгийн өндөр амжилт гаргасан нь. . . ?
-Буурал азарга маань юм уу даа. Шүдлэн, хязааландаа наймлаад, соёолондоо өнжиж, хавчиг болон долоотойдоо тус тус гуравлаад, наймтай азарга Галын хүрэний нэрэмжит уралдаанд давхиад гурвалсан. Өөрөөр хэлбэл, гурван жил дараалан гуравт орсон. Өвлийн наадамд ганц удаа уралдаж зургаалаад, Боржигоны наадамд 16-д орсон. Найм уралдахад ганцхан удаа 16-д орж, бусдад нь дандаа дээгүүр давхисан.
-Танай өөрийн адуу юу?
-Нялгын буурлуудын угшилтай эхнэрийн өмчинд ирсэн адуу. Бас нэг хонгор морь ирснийг нь ганц хоёр уяж, айрагдуулсан. Буурал азарганаас гадна миний халтар морь даага, шүдлэндээ айрагдаж, хязаалан, соёолондоо түрүүлсэн. Хавчигтаа өнжөөд, наймтайдаа сумандаа зургаалж, 10-тайдаа сумандаа дөрөвлөөд, 12-той бүсэд аман хүзүүдсэн.
-Хадам тал бас хурдан адуутай юу?
-Хадам маань сайн адуутай хүн байсан. Гурван хурдан зээрд азаргатай. Нэг зээрд азарга нь Хэнтийн Дархан сумын Санжаажамцын зээрд азарганы төл, нөгөө нь дээгүүрээ угшил хөөвөл өвгөн ноён Пүрэвжавын адууны угсааны сайн зээрд азарга байсан. Гурав дахийг нь би мэдэхгүй юм. Ямар ч байсан гурвуулаа л хурдан азарганууд байсан. Тиймдээ ч аймгийн Алдарт уяач цолыг нэлээд эрт, 20 гаруй түрүү, 70 гаруй айргаар авч байсан.
-Ингэхэд та сумын баяр наадмаас хэчнээн айрагтай билээ?
-Буурал азарга дөрвөн удаа гуравт орж, нэг түрүүлсэн. Зээрд морь дөрөв уралдаж, гурав айрагдсан. Халтар морь даага, шүдлэндээ айрагдаад, хязаалан, соёолондоо түрүүлж, долоо бил үү наймтайдаа нэг айрагдаад, 13-тайдаа бүсэд очиж айрагдсан.
-Та сумын Алдарт уяачийн болзол хангачихсан юм байна шүү дээ?
-Миний түрүү цөөхөн байдаг юм. Халтар морь маань дөрвөн айраг, нэг аман хүзүүтэй. Ингээд нийт 10 гаруй айраг бий. Миний даага есдүгээр сарын 1-нд айрагдаж л байсан.
-Сүүлийн үед адууныхаа удам угшлыг сайжруулахад анхаарч байна уу?
-Миний бага хүү Т.Сандагдорж адуунд их хайртай. Өнгөрсөн жил Моломын Пүрэвдоржийн хүү Сугараас Галынхны адууны хонгор халзан азарга авчирч тавьсан. Энэ жил дөрвөн унага гарна лээ. Мөн Лексус тамгатай зээрд азарга хойноос авчирч, гүү хураалгасан. Ирэх жилээс төл нь гарах бизээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Тал нутагтаа эзэн нь байгаарай. Бүлээн дэвсгэрт, халуун хошуут малын буяныг үр удмаараа эдэлж явах болтугай.
Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүлийн Төв аймгийн тусгай дугаараас...
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
12 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
49.0.139.198
сайхан ярилцлага байна
Reply