Сумын Алдарт уяач Т.Дашраднаа: их нас, азарга, соёолонгоор анхны гурван түрүүгээ авч явлаа


Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Харгана дөрөвдүгээр багийн харьяат, сумын Алдарт уяач Түдэвийн Дашраднаа нь 1950 оны хавар Элстэй хэмээх газар айлын 11 дэх хүүхэд болон мэндэлсэн.
Гавьяа шагнал:
-Алтангадас одон
-АХ-ын 70, 80 жилийн ойн медаль
-Онц тээвэрчин
-ММСУХ-ны “Уяачийн алдар” одон
-Алдарт аав, ээжээс хэдүүлээ вэ? Хэд нь морь уяж байна даа?
-Миний аав Бумбарагчаагийн Түдэв өнөр өтгөн айлд төрж өссөн хүн. Харин ээж Түвдэндорж тайжийн ганц охин Цогзолмаа гэж байлаа. Бид эцэг эхээс 15-уулаа. Найман эмэгтэй, долоон эрэгтэй байна. Би бол айлын 10 дахь хүүхэд байгаа юм. Гэхдээ хорвоогийн жамаар дөрөв маань бурхны оронд явчихлаа.
-15 хүүхдийн ач, гуч, зээ гэхээр их өнөр болсон байх даа?
-Тийм шүү, манайх гэхэд таван хүүхэдтэй. Хамгийн том ах, эгч хоёр маань найм, найман хүүхэдтэй гээд л бодохоор овоо юм болно. Одоо сум орон нутагтаа гурав нь амьдардаг. Тэгээд Улаанбаатар хот, Архангай, Эрдэнэтээр байна.
-Долоон эрэгтэйгээс хэд нь морь уях уу?
-Цөмөөрөө уяна даа. Эндээс том ах маань Монголын Манлай хүлэгч Жанжаа, түүний хүү аймгийн Алдарт уяач Гомбосүрэн гэж бий. Мөн Эрдэнэ ах аймгийн Алдарт уяач, хүү нь мөн л аймгийн Алдарт Мөнхбат, манай хүүхэд сумын Алдарт уяач Энхбаяр гэхчилэн бүгд хурдан морьтой холбогдсон хүмүүс бий.
-Аав, өвөө нь морь уяж байсан юм уу?
-Аав уяж байсан ч тэр үед цол хэргэм гэж өгч байсангүй шүү дээ. Өвөө бас уяна аа. Гурван морь нь гурвуулаа дараагаар ирж байсан сайхан түүх бий. Өвөө цавьдар, хоёр цоохор морьтой бол аав саарал голдуу адуутай явсан. Хоёулаа л сум орон нутагтаа шөвгөрч, түрүүлүүлнэ. Нэг бор морь байсан нь дааганаасаа соёолон болтлоо түрүүлсэн. Гэхдээ аав хүн амьтан морь авъя гээд ирэхээр зарчихдаг хүн байсан. Би багадаа өөрийнхөө бор, саарал, буурал морьдыг унаж, ихэнхдээ шөвгөрүүлнэ. Намайг хүүхэд байхад чинь Сангийн хоёр хээр, манай бор, хул, саарал морьд сайн давхидаг байлаа. Сангийн хоёр хээр бол дандаа шөвгөрнө гээч.
-Харин таны морь уях болсон нь хэзээнээс юм бэ?
-Би чинь 1970-аад оноос хойш морь уяж байна. Анх өөрийн унаган сартай үрээг уяж байсан. Тэрнээс хойш 1970-аад оны үед байх аа. Халтар азарга авч уяад хоёр ч удаа шөвгөрүүлсэн. Нэг хээр морь нэг аман хүзүүдэн, хоёр ч шөвгөрсөн. Сүүлд 2008 онд суманд их нас, азарга, соёолонгоор анхны гурван түрүүг авч байлаа. Одоо бол зөндөө болж дээ. Дээхнэ үедээ бол энэ бас л ховор тохиол шүү. Тэрнээс хойно Архангайн Өлзийт суманд отроор очоод, Булганы Могодод хээр морь гурваар давхиулсан. Дараа нь Булганы Сайханд очин хээр морио аман хүзүүдүүлсэн. Ер нь өнгөрсөн хугацаанд би хоёр хээр мориороо одтой сайхан наадаж ирсэн.

-Хаанахын адуу билээ?
-Манай аймгийн Төмөрбулаг сумын Очирын Энхболдын хээр морийг би зургаатайд нь авч байлаа. Азарга ирээд сүүлд нь хөнгөлөөд морь болгосон юм. Надад ирэхээсээ өмнө соёолондоо Төмөрбулагт аман хүзүүдэж байсан. Сая гаран төгрөгөөр л авсан юм даг. Бас нэг хээр морио ч сая гаргаж аваад олон түрүүлгэсэн.
-Нөгөө хээр нь...?
-Сундуйсүрэн гэж хүнээс авсан юм. Өмнө нь бас л шөвгөрч байсан адуу. Надад нас нийлсэн долоотой морь ирсэн. Энд ирсэн жилээ түрүүлээд, Булганы Могодод гурваар давхиад, Булганы Сайханд хоёроор давхиад, Батцэнгэлд гурваар давхиулсан тухайгаа түрүүн ярьсан даа. Тэр чинь энэ хээр байхгүй юу.
-Өөр ямар адуугаар наадаж байна?
-Соёолонд түрүүлсэн хүрэн үрээ бол миний унаган адуу байгаа юм. Даанч алдчихсан. Сүүлд хүүхэд зүүнтээгээс нэг даага авчраад уяж л байна. Нэг морь авчирсан нь уралдаад айхтар амжилт гаргахгүй юм.
-Та ямар ажил хийж байсан юм бэ?
-18 жил жолоо барилаа. Энэ хугацаанд трактор барьж, сум, аймгийн аварга ч болж явлаа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Дэлтэй цэнхэр" номоос...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
11 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна