Сумын Алдарт уяач Б.Давааням:Би бага насны адуу илүүтэй уяж хурдлуулсан хүн


Өвөрхангай аймгийн Уянга сумын Таацын II багийн харьяат, сумын Алдарт уяач Бат-Очирын Даваанямын ярилцлагыг хүргэж байна.
-Та хэд дэх үеийн уяач вэ?
-Манай аав, өвөө нар морь уяж байгаагүй ээ. Би багадаа хурдан морь унадаг байлаа. Аймаг, суманд олон ч удаа давхисан. Ингэж яваад л адуунд хорхойсох болж насанд хүрээд морь уяж эхэлсэн дээ. Алдарт уяач Пүрэвжав ахыгаа дагаж мөн ч их явсан даа. Түүний Хууринагч хээрийг унаж ганц нэг давхисан. Дараа нь Оюуны хүрэн гэж Таацад ганц алдартай морийг унадаг болсон. Бид Баянхонгор, Архангай гээд тэр бүр уяач явдаггүй газраар явдаг байсан.
-Ямархан амжилттай уралдаанч байв даа?
-Дажгүй ээ. Тэрбиш гэж ахынхаа хээр морийг унаж суманд анх аман хүзүүдүүлж байлаа. Тэрнээс хойш Оюуны хүрнийг овоо хэдэн жил унасан. Улмаар мориноос хасагдаад Пүрэвжав ахыгаа дагаад уяж эхэлсэн түүхтэй. Би чинь анхны айргийг Пүүжээ ахтайгаа хамт Уянгын төв дээр очиж авч байлаа. Тэр үедээ 1994 онд өөрийнхөө унаган хар морийг уяж эхэлсэн. Эцэг нь болох хул азаргыг Архангайн Хашаатаас авчирч байлаа. Эх нь болохоор манай унаган зээрд гүү байгаа юм.

-Эцэг хул азаргыг уяж байсан юм болов уу?
-Үгүй. Уягдаагүй хангал азарга авчирч тавьж байсан. Анхны төл нь гараад л даагандаа Чандагатайн Дөрвөлжиний хоёр сунгаанд аман хүзүүдээд, Уянга сумын байр наадамд гуравлаж, Хайрхандулааны сумын наадамд дөрөвлөсөн. Харин шүдлэн, хязааланд нь уяагүй. Соёолонд нь уяад Дөрвөлжиний наадамд нэг түрүүлгэсэн. Ойр зууртаа Тарагт, Баянхонгорын наадмуудаар ч их явсан даа. Одоо 10 гараад явчихлаа, зайлуул. Моринд орсон түүх нэг иймэрхүү эхэлдэг юм даа. Дараа нь манай Цэ гэж хүргэн бий. Тэрнийхээ хээр морийг аваад сум аймаггүй явсан. Надад наймтай морь ирээд ес ч орчихсон байх шүү. Баянхонгорын Эрдэнэцогтод хоёр аман хүзүүдүүлээд, Уянгад хэд хэд оруулсан. Бас Тарагт, Хайрхандулаан, Нарийнтээлээр давхиулж байсан. Овооны наадмуудаар бол зөндөө явсаан. Ер нь өнгөрсөн хугацаанд ихэвчлэн унаган адуугаа уясан байна. Гэхдээ зүүн тийш явж нэг азарган үрээ авчирч адууныхаа цусыг сэлбэсэн. Одоо тэрүүгээрээ наадаж байна.
-Та даага голдуу сайн уялаа гэж байна. Тэр амжилтуудаасаа сонирхуулаач?
-Хээр морины төрсөн дүү зээрд даагыг уядаг байлаа. Тэр бол даагандаа суманд гуравлаад, Дөрвөлжинд түрүүлээд, Хүүхдийн баяраар алтан медаль авчирсан. Нэг өдөр хоёр түрүүлээд, хоёр ч медаль авчирсан. Хүүхдийн баяраар түрүүлээд, бригад очиж хүүхдийн бэсрэг наадамд давхар уяагаар түрүүлчихсэн. Дараа нь би өнөөхөө суманд аваачиж аман хүзүүдүүлээд, Жаргалантын сургуулийн 60 жил ойгоор наймаар ирсэн. Үүний өмнө Баянхонгорын даншигт аваачиж мордуулж наймлуулчихаад харьж явахдаа сургуулийн ойд тавьсан юм. Тэрнээс хойш нэг их уяагүй.
-Өөр таны нэрийг гаргасан ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Тэрнээс хойш хээр зүсний голдуу байна. Одоо нэг хязаалан зээрд үрээ бий. Гэхдээ энэ жил уясангүй. Ноднин шүдлэн үрээ суманд нэг их шалиагүй, Дөрвөлжинд тавласан. Ноднин бас нэг шарга морь уяад хойш нь аваачаад Баянхонгорт жил дарааллан хоёр түрүүлгэсэн. Тодруулбал, Эрдэнэцогтын Шаргалжуут рашааны ойгоор соёолон, хавчигтаа тус тус түрүүлсэн юм. Шарга морийг Дундговийн Өндөршилээс авчирсан адуу л даа. Энэ азаргатайгаа хамт хоёр, гурван бөөсөгтэй үрээнүүд авчраад заримыг нь азарга тавьчихсан. Төлүүд нь гараад л байна.

-Та сумын баяр наадмаас хэдэн айрагтай юм бэ?
-Арав гаруй айрагтай болж байгаа байх аа. Ноднин сумын Алдарт уяач болсон.
-Таны оролцож байсан томоохон наадам гэвэл?
-Аймагт л хоёр, гурав очсон юм уу. Уржнан шарга хязаалан үрээгээ аваачиж давхиулаад 13 дээр ирсэн. Энэ хээрийг даага байхад нь зургадугаар сарын 1-нд аймагт давхиулж наймаар ирсэн. Өөр том наадамд яваагүй ээ. Ойр зууртаа л сумаар явдаг байлаа. Би ч бага насны адуу илүүтэй уяж хурдлуулсан хүн дээ. Нас нэмээд ирэхээр махыг нь дийлэхгүй юм.
-Та нэгдэл нийгмийн үед ямар ажил эрхэлж байв?
-Хоньчин явлаа.

-Та чинь Хууринагч хүлэг галын гишүүн үү?
-Тийм ээ. Санаа нийлсэн мундаг улс бий. Манайхан ийшээ тийшээ нүүцгээсэн. Би л энүүхэнд байгаа нь байх шүү.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцлагаа таны уяачийнхаа хувьд оролцсон хамгийн сайхан наадмын дурсамжаар дуусгах уу?
-Тэгье ээ. Сүүлд ноднин Шаргалжуутын наадамд шарга морио түрүүлгэснээс хойш наадсангүй. Тэр бас сайхан л байлаа. Гэхдээ би Уянгадаа ч олонтаа морь цоллуулсан хүн дээ.
-За бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүлийн Өвөрхангай аймгийн Уянга сумын тусгай дугаараас...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
9 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна