Сумын Алдарт уяач Ж.Алтанхуяг: Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, адууных нь удмыг тасдахгүйг хичээж явна


Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд нэгдүгээр багийн харьяат, сумын Алдарт уяач Жамбалжамцын Алтанхуяг 1979 оны 3-р сарын 25-нд Баяндэлгэр суманд айлын найм дахь хүүхэд болон мэндэлжээ. Уяхуйн эрдэмд үе дамжин суралцаж буй тэрээр 1994 оны Баяндэлгэр сумын наадамд саарал хязаалан түрүүлгэн амжилтын гараагаа эхлүүлж байж. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
-Манайхан гурван үеэрээ хурдан морь уяж байсан гэлээ. Дээдчүүлийнхээ талаар дэлгэрүүлээч.
-Миний өвөө, аав хоёул морь уяж байсан улс. Тэгэхээр би гурав дахь үеийн уяач болж байгаа биз. Бага байсан болохоор өвөөгийнхөө талаар сайн мэдэхгүй юм. Харин миний аавыг Цэвэгжавын Жамбалжамц гэдэг байсан. Ахтайгаа хамтарч нэгдлийн тэмээ хариулдаг байхдаа л морь уядаг байсан юм билээ. Ах нь Жоожоо хэмээх Гомбодорж гэж хүн байсан. Нэгдэл тарсаны дараа хувийн аж ахуйтан болоод тааваараа морь уяж эхэлсэн гэдэг. Дашцэрэнгийн шарга, Цээхийн цавьдар, Өнчин хүрэн зэрэг адууны угшилтай. Өнчин хэмээх хүрэн азарга бол бага насандаа олон түрүүлж, айрагдсан адуу. Үүн дээр нэмээд намайг морь унадаг байх үед Дорноговийн Дэлгэрэхийн Тайж угсааны будан азарга авч байлаа.

-Холоос хурд залжээ.
-Баяндэлгэр сумын харьяат сумын Алдарт уяач Нямдорж гэдэг хүнээс суманд аман хүзүүдсэн шүдлэн үрээ авч азарга тавьж байсан юм. Үр төлүүдээс нь ах дүү морьд гарч их хурдалсан.1999 оны сумын баяр наадмаар хоёул түрүүлж байлаа. Тэр жил Алтан овооны тахилгатай байсан. Давхар уяагаар тэнд очиж уралдаад будан морь нь наймд орж, хонгор хязаалан нь будлианаас болоод амжилт үзүүлж чадаагүй. Тэр үед наадам их будилдаг байсан шүү дээ.
-1999 оны Алтан овооны их тахилгад их олон морь уралдсан. 560, 725 гэсэн тоо дуулддаг. Ямартаа ч хагас мянгаас давсан тэр олон хүлгээс наймд давхина гэдэг чамлахааргүй амжилт шүү. Эх нь ямар гүү байсан юм бэ?
-Эх нь Өнчин хүрэнгийн угсаатай аавын адууны хонгор гүү байсан. Будан морь 1998,1999 оны наадмуудад дарааллан сумын наадамд түрүүлээд, 2001 онд аман хүзүүнд хурдалсан. Түүнээс гадна бага наадмуудад олон айрагдсаан. 15 нас хүртлээ ур алдахдаа 13 удаа түрүүлж, айрагдсан байдаг юм.
-Хонгор үрээний хувьд...

-Будан морьтой эцэг, эх нэгтэй. Хязаалангаасаа уягдаж тэр жилээ түрүүлээд, соёолондоо зургаалсан. Харамсалтай нь соёолон намар нь эндүүлчихсэн юм.
-Өөр ямар адуугаар наадаж байсан бэ?
-1994 оны сумын наадамд саарал хязаалан түрүүлсэн. Саарал үрээ Дашцэрэнгийн шаргын угшилтай халиун азарганы төл. Түвшинширээ сумын ойд айрагдсан хавчиг хонгор морь бол манай найзын адуу, бэлгэнд ирсэн юм. Энэ мэтчилэн сум орон нутагтаа дажгүй л наадчихаад байдаг юм. Ах аймгийн Алдарт, аавдүү бид гурав сумын Алдарт уяач цолтой. Аавыг өнгөрснөөс хойш нэг хэсэг давхиагүй. Тэгээд 2016 онд энэ нутагт /Дарьгангад/ ирж, найзтайгаа морь уяж байна. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, адууных нь удмыг тасдахгүйг хичээж явна даа.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна