Аймгийн Алдарт уяач О.Хүрэлбаатар: Жороо морийг эдэлгээнд оруулах тохиромжтой нас бол соёолон


Ховд аймгийн Алтай сумаас бэлтгэн хүргэж буй цуврал ярилцлагын энэ удаагийн зочноор жороо адуугаар наадагч Осорын Хүрэлбаатар уяач оролцож байна. Нэг жилийн наадмаас хоёр түрүү, найман айраг хүртэн одтой наадаж явсан тэрээр ийн хууч дэлгэлээ.

-Хүний удам, адууны угшил хэмээдэг. Дээдсийнхээ талаар хууч дэлгээч.
-Нутаг орныхон “бүдүүн” Очирынхон гэхээр андахгүй дээ.Очир гэдэг хүн бол миний өвөг эцэг. Ёлхон буюу говиор нутагладаг, олон хүү борчуудтай тэнхээ сайтай хүн байсан гэдэг юм. Би морь хар уяж байсан талаар дуулаагүй. Миний эцэг Осор бол түүний тав дахь хүү. Аав минь жороо адуунд дуртай, өөрийн унаган морьдоо уяж хурдлуулдаг хүн байсан. Та бүхэн ирэхдээ дайрсан байх Бодончийн хавцал орчмоор зусдаг. Хурдан цагаан шарга морио нэг түрүүлгэж, хоёр айрагдуулсан. Бас хөх алаг, халтар зүсмийн хурдан морьдтой. Алдаг оног айраг, түрүү хүртээд явдаг байсан санагддаг юм. Тэгээд 1959 оноос хойш туслах үйлдвэрт ороод морь уях нь багассан. Гэхдээ л адуугаа үгүй хийгээгүй, надад өвлүүлж өгсөн. Би дээрээ нэг ахтай, айлын отгон хүү.Одоо хүртэл аавынхаа бий болгосон адуугаар наадаж явна.
-Танай адуу хурдан уу?
-Манай адуунаас сайвар ч гарсан, жороо ч гарсан, хурд ч гарсан. Ерөнхий суурь сайтай гэж боддог шүү. Ах нь одоо /2020 онд/ 70 гарч явна. Өнгөрсөн зун миний хүүхдүүд их насны морь айргийн тавд, азарга, жороо морь дөрөвт давхиуллаа. Наадам ээлжтэй, эзэнтэй юм хойно айраг түрүү алдсан он жилүүд бий. Гэсэн ч энэ олон жил унаган адуугаараа урамтай сайхан наадлаа.
-Хүн болгон л зүүн талаас хурд залж байна шүү дээ. Нутгийн адуугаар наадахад бэрх болж байна уу?
-Бэрх, бэрх. Зүүн талын хөлийн хурд сайтай юм. Манай эндхийн морьд тамир тэнхээ сайтай ч хурдаараа үнэхээр дутдаг юм байна. Тэгээд олны жишгээ дагаж зүүн талаас дөрөв таван азарган үрээ авсан.Гүүнүүд бол өөрийн унаган адуунууд. Өөрийн гүүнээс гарсан шар хээр морь энэ зун зүүн талын хурдуудтай уралдаж айрагдлаа.

-Баруун аймаг тэр дундаа Ховд жороо адуу сайтай. Танайх жороо адуу олонтой юмаа даа.
-Манай аав жороо моринд их сонирхолтой хүн байсан. Миний хувьд долоон настайгаасаа эхлээд аавынхаа уясан морийг унасан. Хүүхэд байхдаа хурдан морийг нь унадаг байсан бол 20 хүрээд жороо морьдыг нь унадаг болсон. Аав маань 1959 онд нэгдэлд орохдоо хоёр азарга адуу нийгэмчилсэн юм билээ. Түүний нэг нь сайхан сайвар халтар азаргатай адуу байсан гэдэг юм.
-Танай нутаг жороо адуу сайтай юу?
-Манай энэ нутаг жороотой байх цагтаа жороотой байсан юмаа. Зулаа гэж сайхан буурал хар, хүрэн зүсмийн жороо морьдтой. Ховд аймгийн наадамд хоёр морио тус бүр гурав түрүүлгэсэн гэдэг юм. Мөн Замбын хээр гэж сайн морь байлаа. Аймагт хэд хэдэн удаа түрүүлсэн байх. Соднойн халзан морь ч гэсэн аймагт хоёр, гурав ч түрүүлчихсэн байх. Энэ мэтчилэн манай Алтай сумын унаган жороо морьд одоо хүртэл хурдалсаар л байна. Ах бид хоёрын хээр морьд ч сум, орон нутагтаа олон түрүүлж айрагдсан.
-Жороо морьд уу?
-Тиймээ. Нутгийн азарганы төлүүд. Миний хээр морь сумандаа дөрөв түрүүлсэн. Ахын хээр морь суманд хоёр аман хүзүүдэж, долоо, найм айрагдсан. Миний том залуу Баатарчулууны хүрэн морь суман гурав түрүүлж, зургаа айрагдсан. Миний өөрийн халтар морь нэг аман хүзүүдэж, долоо айрагдсан. Хамгийн сүүлд би Үенчээс нэг хул морь аваад сумын наадамд дөрөвт орууллаа.
-Жороо морь хэдэн насандаа илүү хурдан байдаг юм бэ?
-Жороо морийг эдэлгээнд оруулах тохиромжтой нас бол соёолон. Соёолонгоос долоо хүртэл нь гурван жил явдлыг нь тэгшилж чадахгүй бол түүнээс цааш засардаггүй гэдэг. Энэ насанд нь мориныхоо явдлыг тэгшилчихсэн байхад жил ирэх тусам сайжирна. Жороо адууны ид үе 8-15 насанд бий.

-Тэгвэл хурдан морь уясан түүх хэзээнээс эхэлдэг вэ?
-Ах нь жолооч, нэгдлийн нярав зэрэг ажил хийж байгаад 1980 хэдэн оноос аавын адууны бор хээр даагыг уяж, сумынхаа наадамд түрүүлгэсэн юм.Тэр цагаас хойш бор хээр морь маань энэ сумын наадамд хоёр удаа аман хүзүүдэж, олон удаа айрагдсан. Би өөрийгөө бага адуу гайгүй сайн уядаг юмуу гэж боддог. Хар морио дааганаас нь эхлээд соёолон хүртэлг нь завсаргүй айрагдуулсан. Хүрэн морь маань шүдлэндээ гурав түрүүлж, соёолон болтлоо айрагдсан. Ахынхаа нэг морийг дааганаас нь соёолон хүртэл нь айрагдуулсан. Ер нь нэлээд олон адууг дааганаас эхлээд хурдлуулсан шүү. Одоотой адилхан медаль өгдөг байсан бол зүүн аймгийнхан шиг гэрээ дүүртэл зүүсэн байгаа байх./инээв/
-Хэдэн оноос медаль өгдөг болсон юм бэ?
-1990 он шиг санагдана. Тэр жил манай Алтай сумын сургуулийн 50 жилийн ой болж, би зургаан хурдан, хоёр жороо морьтой ирээд нэг түрүү, долоон айраг авч, анх удаа медалиар шагнуулж байлаа. Үенчийн дунд сургуулийн 50 жилийн ой долоо хоногийн зайтай болох байсан тул хоёр морьтой очоод хүрэн шүдлэнгээ түрүүлгэж, бор хээр соёолонгоо айргийн гуравт давхиулж байсан.

-Сайхан нааджээ...
-Хамгийн олон айраг, түрүү авсан жил нь тэр. Мөн сумын наадмын жороо ангилалд өөрийнхөө хээр морьдыг түрүү, аман хүзүүнд, ахын хээр морийг гуравт давхиулж байлаа.
-Адуутай нөхөрлөсөн эр хүний баяр бахдалыг ханатал амсжээ. Өдгөө хүүхдүүд залган морь уяж байна уу?
-Хоёр залуу сумын Алдарт уяач цолтой. Барсүрэн, Цэрэнтогтох гэдэг юм.
-Морьтны соёлыг үе дамжин уламжлуулж буй танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ярилцсанд баярлалаа.
Б.Хастөр
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
6 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
8 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
9 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
9 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
10 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
12 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
12 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
14 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
10 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
6 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
5 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
12 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
14 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
12 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
9 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
9 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
8 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
103.10.21.27
Улам залгасан мундаг уяач шүү сайхан хурдтай юм бна сайхан хурдтай юм бна
Reply