Сумын Алдарт уяач Д.Баярсайхан: 13-тай мориноос хасагдаад, харлаг даагаа уяж аман хүзүүдүүлсэн


Түүний тухай товчхон танилцуулахад Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги VIII багийн харьяат, сумын Алдарт уяач цолтой. Доржсүрэнгийн Баярсайхан нь 1978 онд сумынхаа эмнэлэгт төрсөн. ММСУХ-ны 20 жилийн ойн медалиар шагнагдаж байжээ.
-Таны хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье?
-Би чинь эмээ өвөө дээрээ өссөн хөдөөний хүүхэд л дээ. Багаасаа л морь сонирхсон. Болоогүй нэг хэсэг хурдны морь унадаг байлаа. Аймгийн Алдарт уяач Гүнтэвийн Батбаяр гэж хүний морийг унана аа. Гэхдээ айхтар амжилт үзүүлж байгаагүй. Суманд ганц хоёр айрагтай. Аймгийн наадамд ганц нэг мордсон ч том амжилт гаргаагүй. Тэгээд 13-тай мориноос дөнгөж хасагдаад л өөрийнхөө харлаг даагыг уяж суманд аман хүзүүдүүлсэн. Түүнээс хойш хэсэг хугацаанд завсарлаад 2008 оноос ахин уяж байгаа юм.
-Яагаад завсарласан юм бэ?
-Суурин газар амьдрал ахуй хөөгөөд морь малнаас хөндийрсөн л дөө. Гэхдээ дуртай юм болохоор морь уях сонирхол маань байгаад л байлаа. Тэгсэн тэр жилийн намар Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Аюушийн Дондуй гэж өвгөнтэй танилцсан. 2008 онд шүү дээ. Тэгээд Дорнодын Баянтүмэн орж даага, үрээ хоёр авчирлаа. Хавар нь өвгөнөөс их морь авч, 2009 оны сумынхаа наадамд хоёр морь уяж хоёулаа айрагдсан.

-Ямар морь байлаа?
-Хонгор морь, халиун хязаалан хоёр айрагдсан. Хоёулаа Дондуй гуайгаас авсан адуу байгаа юм. 2010 онд Хан хөгшиний тахилга наадамд соёолон аман хүзүүдсэн. Дөрвөн жилд нэг удаа болдог том тахилга байгаа юм.
-Хонгор морь 2009 онд сумын баяр наадамд айрагджээ. Түүнээс хойш яаж давхив?
-Залуугаараа эндчихсэн юм. Халиун азарга ч согог суугаад уяагүй. Төлүүд нь гайгүй хурдан байна аа. Яг над дээр уягдаагүй ч энд тэнд улс амьтанд бэлгэнд очсон, зарагдсан нь ганц нэг айрагдсан нь бий. Жишээлбэл, Баруунбаян-Улаан руу нэг адуу зарагдсан нь дажгүй гэсэн. Говь-Алтайн Бугат руу найздаа хоёр адуу өгсөн нь хоёулаа л айрагдаж, түрүүлсэн сурагтай.

-Таны уясан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлж, таныг олонтаа баярлуулсан нь?
-Манай ахын Өндөр хүрэн гэж морь байна. Мөн ч олон баярлуулсан даа.
-Өөр таны нэрийг гаргасан ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Манай унаган адуу болох саарал азарга байна. Ойр хавийн наадамд нэлээн олон айрагдаж, түрүүлсэн. Энэ жил хавар Хужиртын Өндөр хаан хайрханы тахилгад айрагдсан. Хурдан байгаад азаргатай ноцолдоод хөл нь жаахан гэмтчихээд, тэгээд Дөрвөлжингийн сунгаанд тавигдаж нэг айрагдсан юм аа. Тэгээд хөлд нь анхаарал тавиад сумандаа давхиулаагүй. Тэр маань хязаалан, соёолондоо хурдан байсан адуу.
-Одоогоор айраг, түрүүний тоо хэдэд хүрч байна вэ?
-Хүний өөрийн гэхээр 100 дөхөх байх аа. Гэхдээ тоолж байгаагүй юм байна. Олон ч наадамд оролцлоо. Гэхдээ айхтар хол явж наадаж байгаагүй. Сая л Булган аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд оролцлоо. 300 гаруй их морь мордсоноос 100 дөнгөж гаргаад ирсэн. Эрлийз дээд ангилалд уралдуулсан нь 59 адуунаас 19-д давхилаа.
-Тэгвэл айраг, түрүү хүртсэн хамгийн чанартай наадам нь?
-Би чинь сумаасаа хол олон уралдаагүй ээ. Аймагт ганц нэг адуу тавьсан, 10 дотор орж л байсан. Эрдэнэцогтын ойд ахынхаа үрээг аваачиж нэг айрагдуулсан.
-Энэ орон нутагтаа хүндлэгдсэн сайн уяачид олон байна уу?
-Манай сум уяач сайтай. Тэр, энэ гэж ялгах аргагүй ээ. Хэний ч морь, хаана ч түрүүлж айрагдаж мэднэ шүү. Уяач нь ч эрдэмтэй, уясан хүлгэд нь ч хурдтай. Манай сумын чинь азарганууд их сайн. Манайх гэхэд хоёр бор азарга уядаг байлаа. Гэхдээ одоо уяхгүй байгаа л даа. Нэгийг нь дүүдээ өгчихсөн. Нөгөөх нь соёолон сумандаа түрүүлж, хязаалан түрүүлсэн. Аль аль нь суманд 3-4 айрагдсан адуунууд байлаа. Нэг бор азарга нь Сүхбаатар аймгийн, энэ жил улсын харцага болсон Мөнгөнбаатарын унаган адуу. Нөгөө нь Дорнод гаралтай. Одоо уяж байгаа нь Буган халтар азарга. Ноднин сумандаа аман хүзүүдсэн. Соёолон зээрд азарга байна. Хязаалан, соёолондоо сумандаа түрүүлсэн.

-Уяаны эрдэмд хөтөлдөг багш гэж бий юу?
-Манай нагац аймгийн Алдарт уяач Пүрэвжав гэж бий. Нэг дор морь уяад 4-5 жил болж байна. Ахтайгаа их зөвлөлдөнө шүү.
-Таны оролцсон хамгийн баяр бахдал дүүрэн наадам хэдэн онд тохиосон бэ?
-Анх суманд хоёр морь айрагдаж байхад их сайхан санагдаж билээ. Олон жил морь уяагүй болохоор эргэлзэж л байлаа. Гэхдээ урд сунгаанд хоёулаа түрүүлсэн болохоор горьдоод байгаа юм аа.
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг дээ. Таны хувьд тийм сургамж үлдээсэн наадам байна уу?
-Байлгүй яах вэ. Жил бүр намар морьдоо тавьчихаад бодно шүү дээ, хүн чинь. Тэр наадамд ямар моринд алдчихав, энд яаж уралдах вэ гээд л. Олон морь уяж байгаа хүн бол наадмаа зөв зохицуулж уралдах ёстой юм. Бас дээр нь морины амралт их чухал.
Наадмын болон уяаны амралтыг зөв зохицуулахгүй бол яг товлосон хоног гэж байхгүй л дээ. Амралт сайн хийвэл зөв уяа болох болов уу гэж боддог.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
9 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна