Өнөө жил яах бол...


Хоёр түрүү, зургаан аман хүзүү, айргийн гурваар нэг, айргийн таваар хоёр, зургаад хоёр...
Гэнэт л баахан тоо дурьдаад унасан уу. Энэ бол нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очирын өнөө жил улс, бүсийн уралдаанд үзүүлсэн амжилт юм л даа. Нөхөр улсын баяр наадам хийгээд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралдаанд оролцож, төрийн зарлигт наадмаас хоёр түрүү, есөн айраг хүртсэн нь онцлохоос аргагүй амжилт юм.
Түүний энэ амжилт олон туршлагатай уяачийн амнаас гардаг “уяандаа зөв шургуулчихвал, зөв уяатай эхэлчихвэл тэр жил хурдан байдаг” гэсэн үгийг санагдуулж байлаа.
Энэ үгийг түүний багш 20-р зууны манлай уяач Д.Даваахүү олонтаа хэлдэг шүү дээ. Үнэхээр ч энэ жил шавийнх нь уяа зөв эхэлсэн.
Хаврын анхны уралдаан “Ефес кап”-д тус уяаны Баярмөнхийн Цоонямбуугийн хүрэн халзан даага түрүүлсэн бол хэдхэн хоногийн дараа болсон “Хангарьд” уралдааны монгол ангилалд Д.Даяндэмидийн Тод хонгор даага түрүүлж, сонгомол ангилалд Д.Дагвадоржийн Солонго зээрд аман хүзүүнд хурдалсан юм. Харин гурав дахь уралдаан хамгийн их дуулиан дагуулсан. Энэ бол мэдээж “Ирээдүйн түмэн эх”.
Б.Пүрэв-Очирын уясан сөнгө хээр даага 50 км/ц хурдтай явсаар барианд орж олныг шуугиулж орхисон. Бас болоогүй ээ, ахиад нэг даага айрагдах байсан ч хүүхэд нь унаад зургаална лээ.
Эдгээр уралдаанууд тус галынхны хэрэгжүүлж буй үржлийн бодлого зөв байгааг, басхүү Б.Пүрэв-Очир бага адууны уяа, сойлгыг бузгай сайн тааруулж байгааг харуулсан юм.
Хаврын уралдаанууд отголж, таван сарын эхээр Дорнод руу ногоонд гаргаад, тухайн сарын сүүлээр зуны уяагаа эхлүүлэв. Улсын наадам бол уяачдын бүтэн жилийн сурсан мэдсэнийг шалгадаг “улсын шалтгалт”.
Шалгалтандаа бэлтгэн Б.Пүрэв-Очир уяач найман насанд 60 гаруй морь уяснаас тавыг нь хөтлөн ирж, дөрвийг нь улсын наадамд мордуулав.
АХ-ын 102 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Дорждалайн Даяндэмидийн Нарт хонгор азарга аман хүзүүнд хурдаллаа. Ийнхүү адуун сүргийн манлай азарга аман хүзүүнд хурдлуулж, “Ажнай” галынхаа амжилтын буухиаг үргэлжлүүлэв.

Хонгор азарганы амжилтанд хэр сэтгэл хангалуун байгаа вэ? Таны хүсч байсан үр дүнг үзүүлсэн үү? гэсэн миний асуултанд:
-Юу гэмээр ч юм. Хүүхдийн туршлага жаахан дутав уу? гэж бодсон. Шинэ хүүхдээр унуулчихсан юм. Уг нь энэ жил хонгор азарга их хурдан байсан. Сунгаануудад өнгөнд л уралдаад байсан шүү дээ. Харин Завханд бол амралт нь ихдээд сөрчих шиг болсон...
хэмээн хариулсан юм.
Улсын наадмын дараа хэд хоног морьдоо амраангаа давхар уяанд бэлтгэн чангалаад цаст Очирваань хайрханыг зүглэв. Энэ удаа найман насны 30 гаруй морьд очжээ.
Яг арван жилийн өмнө энэ нутагт ирж наадаад нэг түрүү, гурван айраг хүртсэний ихэнх нь дээд насны амжилт байсан юм. Өөрөөр хэлбэл Завхан аймгийн 90 жилийн ой баруун бүсийн уралдаанд хул азаргаа түрүүлгэж, хүрэн азаргаа гуравт хурдлуулан, их насанд өсгий цагаан хүрэн морь, дааганд хонгор үрээ аман хүзүүнд баригдаж байв.
Энэ удаа амжилтаа бататгаж чадах болов уу. Завхан аймгийн уугуул 10 Тод манлай уяач буй. Заримынх нь адуу илт давамгай амжилт үзүүлж байгаа. Дээр нь төрийн наадмын түрүү, айргийн азарганууд ихэнх нь ирсэн дуулдана.
Азарганы уралдаанд мордсон 105 адуунд алдарт Гоё хээр, Уулс хүрэнгээс эхлээд цуут хүлгүүд цөөнгүй багтжээ. Тэдэн дунд залуу Алдартын сойсон Нарт хонгор, Цоглог халтар, Өсгий цагаан хүрэн, хүрэн азарганууд мөн бий. Давхар болон дан уяаны азарганууд.
Энэ өдрийн аз эз, унасан хүүхдийн авхаалж самбаа мэдэх биз. Азарга барианд ороход Д.Даяндэмидийн Цоглог халтар аман хүзүүдэж, Д.Дагвадоржийн өсгий цагаан хүрэн тавлаж, Нарт хонгор зургаалан, хэдхэн хоногийн өмнө төрийн наадамд есөд хурдалсан хүрэн азарга нь наймд давхив. Ийн Батсайханы Пүрэв-Очирын уясан дөрвөн азарганы хоёр нь айрагдаж, хоёр нь арав дотор давхилаа.
Уяачийн эрдэм, уралдаанчийн авхаалжийг шалгадаг их насны морьдын уралдаанд 205 хүлэг морджээ. Эдний уяанаас мордсон таван мориноос улсад арав гаргаж давхисан хээр нь аман хүзүүнд, өсгий цагаан хээр нь айргийн гуравт баригдав. Ийнхүү шил даран орж ирсэн хээр морьд бол Тод манлайн Таван цагаан хэмээх араб азарганых нь төлүүд юм.
Соёолонгийн уралдаанд шандас шалгасан хурдан хүлгүүдээс Д.Даяндэмидийн хээр хараахан айрагт багталгүй зургаад хурдаллаа. Хязаалангийн уралдаанд тус уяанаас зургаан үрээ мордсоноос хоёр нь уралдааны замд гарсан ч айрагт багтсангүй.
Харин шүдлэнгийн уралдаанд өрсөлдсөн 120 үрээнээс Д.Дагвадоржийн загал үрээ аман хүзүүнд баригдав. Өхөөрдөм дааганы уралдааныг Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд өнгөлж, Д.Даяндэмидийн хонгор удааллаа.
Сонгомол ангилал... Дунд насанд Д.Дагвадоржийн ухаа хонгор аман хүзүүнд, Д.Даяндэмидийн хээр айргийн тавд, зургаад Д.Дагвадоржийн халтар үрээ хурдалжээ. Харин бага насанд Д.Дагвадоржийн хээр түрүүлж, Солонго зээрд нь долоод хурдлав.
Арван жилийн дараах ахисан шатны шалгалтанд залуу уяач амжилтаа ахиулан тэнцэв.
Ийнхүү тал нутгийн хүү алс баруун хязгаар, уулсын орон Завханд аархал дүүрэн наадаж, аль ч насны адууг аятайхан зөв уядгаа батлан тунхагласан зун байлаа.
Тэрээр арван жил өмнө Завхан аймгийн 90 жилийн ойн бүсийн уралдаан болон монгол адууг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх Гиннесийн уралдаанд үзүүлсэн амжилтаараа Монгол улсын шилдэг залуу уяачаар тодорч байсан. Харин өнөө жил яах бол...

А.Тэлмэн
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
103.57.94.122
Goy zaluu
Reply66.181.161.129
Тасархай залуу байна аа. Сайхан ч малнууд таарчээ
Reply