Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр анхны амжилтаа гаргасандаа бэлгэшээдэг


Өвөрхангай аймгийн Уянга сумын Бадрал V багийн харьяат, сумын Алдарт уяач Лувсандагвын Батноров нь 1982 онд Хан Хөгшиний Могой гол хэмээх газарт төрсөн. “Арвагар хээр” холбооны 10 жилийн ой медальтай, сумын тэргүүний малчин юм.
-Та удам залгасан уяач уу?
-Тийм ээ, би гурав дахь үедээ морь уяж байна. Өвөө Цэндийн Цагаанбанди нь нэгдэлд адуу маллаж байсан ч морь уяж байгаагүй юм билээ. Манай аав Цагаанбандийн Лувсандагва адуучин хүн. Бас морь уяна. Уянгад алдартай уургач. Аавын сартай зээрд, хоёр хар морь нь Уянгадаа олон удаа айрагдаж, түрүүлсэн. Нэгдэл тартал адуу маллаж, дараа нь би залган морь уяж байна.
-Аавын тань нэртэй ямар морьд байсан бэ?
-1970 оны сүүл 1980 оны эхээр сартай зээрд морь нь хурдалж байсан шиг байгаа юм. Жаргалант баг, Уянга суманд хэд хэдэн айрагдсан гэсэн. Гэхдээ аймагт болон том уралдаанд орж байгаагүй. Хоёр хар унаган морины нэг нь өөр дээр нь уягдаж байгаад Жигмэд гэдэг хүнд очиж суманд олон түрүүлж, айрагдсан.
-Аав тань сайн уургач байсан гэсэн. Цол зэрэгтэй юу?
-Спортын цол зэрэг байгаагүй. Нутаг орондоо уургач, адуунд иртэй л нэгэн явлаа. Одоо ч уургална шүү дээ.
-Та аав ээжээс хэдүүлээ юм бэ. Танаас өөр уяач байна уу?
-Ээж аав маань таван охин, таван хүүтэй. Би хамгийн бага нь байгаа юм. Бид таваас гурав нь морь уядаг. Гурвуулаа сумын Алдарт уяач цолтой. Манай хоёр ах Борбанди, Майдаржав гэж хүн бий.
-Таны хувьд хэд дэх жилдээ морь уяж байна вэ?
-Би 2010 оноос морь уясан. Анх азарга уяад Тарагт сумын баяр наадамд түрүүлгэсэн. Азаргаар гараагаа эхэлж байсан болохоор сайхан санагддаг юм. Сүхбаатарын азарга л даа. Түүнээс өмнө өөрийн унаган хээр морийг уяад Уртрагийн сунгаанд сайн байсан ч сумын наадамд арайхан айрагдаж чадаагүй. 10 дотор давхисан. Тэрний дараа халиун азаргыг уясан юм. Зүүн аймагтаа 2-3 жижиг наадамд айрагдчихаад байхад нь авч байлаа.
-Бага наадамд айрагдсан Сүхбаатарын адууны үнэ хэд байх уу?
-Давааноров ах авч над дээр уягддаг байсан юм. Тухайн үедээ таван саяар авсан гэсэн байх аа.
-Дараа нь халиун азарга яаж давхилаа.
-Энэ хавьд нэг түрүүлж, 2-3 жижиг наадамд айрагдсан. Хоёр жил уяад төлийг нь авахаар уяхаа больсон. Дараа нь 2012 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээгээс бор үрээ авч, Уянга сум, Өвөрхангай аймагтаа 15 удаа айрагдаж, түрүүлсэн. Түүнээс хойш өөрийн унаган үрээ, найз нөхдийн адууг уяж одтой л наадлаа.

-Аймгийн баяр наадмаас хэдэн айрагтай юм бэ.
-Аймгийн баяр наадамд хоёр морь айрагдуулсан. Найзынхаа хул үрээг уяж Хужиртад аймгийн бүсэд айрагдуулаад, өөрийнхөө бор үрээг бас айрагдуулсан. Яг Арвайхээрийн дэнжид би морь түрүүлгэсээн. Аймгийн чанартай бага гурван насны уралдаан гэж өвөл болоход бор соёолон түрүүлсэн юм.
Тэр бор үрээ 15 удаа айрагдсан. Энэ бол Сүхбаатар аймгийн Түвшинширээгээс ирсэн адуу. Сүүлийн үед би голдуу зүүн аймгаас адуу авч уяж байна. Гэхдээ унаган адуугаараа бас наадна аа. Бор азаргыг өөрийн унаган гүүнд тавиад гарсан үрээг энэ жил уялаа. Хурдан байна. Гэхдээ хараахан айрагдсангүй, айргийн араар зургаа, долоогоор давхисан.
-Бор соёолонгоо хэдтэй авч байсан юм бэ?
-2012 онд шүдлэн авч, тэр жилээ хоёр айрагдсан. Арвайхээрт болдог уламжлалт бага гурван насны хаврын уралдаанд айргийн тав, сүүлд энд жижиг бэсрэг наадам болоход айрагдсан. Хойтон жил нь хязаалан хоёр сумын буюу Хайрхандулаан, Уянгын наадамд айрагдаад, Хархорин сумын цагдаагийн 40 жилийн ойд түрүүлсэн.
Баян-Өлгий аймагт том даншиг болоход тэнд очиж наймаар давхисан. Хойтон жил нь соёолон Хайрхандулаан суманд өвлийн цохионд аман хүзүүдэж, маргааш нь аймагт болдог “Арвагар хээр”-ийн уламжлалт уралдаанд түрүүлсэн.
Тэгээд хаврын бүсийн аймгийн чанартай уралдаан Уянга суманд болоход гурваар давхисан. Түүнээс хойхно Таван хошуутын 10 жилийн ой гэж зун Баянгол суманд болоход хэд хэдэн аймгийн хурдан морьд цугласан. Тэр уралдаанд аман хүзүүдсэн.
Харин хавчиг азарга Чандагатайн Дөрөлжийн наадамд айрагдаад, түүнээс хойш уяагүй.
-Өөр таны нэрийг гаргасан ямар хурдан хүлэг байна вэ?
-2010 оноос хойш найз нөхдийнхөө хэд хэдэн адууг уялаа. Тухайлбал, Мөнх-Эрдэнэ найзынхаа хул соёолонг уяж бүсийн уралдаан, сумын наадам, ойр зуурын жижиг наадамд айрагдуулсан. Арайхан түрүүлгэж чадаагүй. Бас нэг найзынхаа хээр үрээ, хар азаргыг уяад хээрийг нь суманд нэг, Чандагатайн Дөрөлжид ахиад нэг айрагдууллаа. Хар азаргыг нь айрагдуулж чадаагүй ээ. Бас нэг хул морь уясан нь суманд соёолон нэг айрагдуулаад уяагүй. Тэр өөрийн морь л доо. Ер нь бүдүүрүүлээд их морь уяж чадахгүй байна аа.
-Уг нь бүдүүн адуу гарын ая даана гэлцдэг дээ?
-Зарим нь хөлд нь сэв суучихаад байна.
-Адуу зөөж, сайжруулж болж байна. Гэхдээ нутгийн адууныхаа цусыг хадгалж үлдэх ёстой тухай уяачид ярьдаг. Та юу гэж боддог вэ?
-Зүүн талаас адуу авч, бүр эрлийзжүүлж, цус сайжруулж байж хурдалдаг болчихлоо шүү дээ. Би зүүн аймгаас олон азарга авч тавьсан ч үр төл нь арайхан хурдалж өгөхгүй л байна. Уяж чадахгүй байгаа юм болов уу гэж ч бодох юм. Бас эрлийз адуугаар цусыг нь сэлбэж, өөрчилбөл яадаг бол гэж бодоод л байна.
-Энд нутгийн адуутай идээшихээр байна уу?
-Цөөн тоотойг гарын дор маллагаанд байлгавал идээшмээр шиг байна. Манай нутгийн адуу шиг бэлчээрээр явуулна гэхэд хэцүү юм билээ. Ийм адуутай улсыг хараад байхад эрлийз адуунд тэжээл их чухал юм шиг санагдсан. Бас л арчилгаа маллагаа ихтэй юм билээ.
-Сумандаа хичнээн насны морь айрагдуулж, түрүүлгэсэн бэ?
-Бор үрээгээ хязаалан, соёолонд нь айрагдуулсан. Ардын хувьсгалын сумын ойгоор Тарагт, Хайрхандулаан, Уянга гуравт нэг азарга түрүүлгэж, гурван айраг авсан.
-Аль газрын наадам илүү аятай, сайхан болдог юм шиг санагддаг вэ. Өөрөөр хэлбэл, танд ээлтэй вэ?
-Сумандаа уралдах сайхан л даа. Гэхдээ Хайрхандулаан, Хужирт, Хархорин, Баянголд морь айрагдуулсан. Хол наадсан нь Баян-Өлгийн анхны даншигт зорьж очин уралдсан. Тэр даншигт их олон үрээ мордоход үрээ маань наймаар давхисан. Том наадам чинь яг морь мордуулахад их сүрдэм юм билээ. Үрээ маань уг нь нэг их олон уралдаж байгаагүй, урд жил нь шүдлэн хоёр айрагдчихсан. Хархорин сумын цагдаагийн ойд түрүүлчихээд явсан нь тэр. Ямартаа ч үрээ сайхан давхисанд баярладаг юм аа.
-Түүнээс хойш ийм томоохон бүсийн уралдаануудад явж байв уу?
-Өвөрхангайд бүсийн уралдаан болоход морь мордуулсан ч хараахан айраг түрүүнд багтаагүй. Манай аймаг чинь дөрвөн жил дарааллан улсын чанартай бүсийн уралдаан хийсэн шүү дээ. Үүний хоёрт нь оролцож байлаа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөх үү?
-Адуун сүргийн манлай азаргаар анхны түрүүгээ авна гэдэг их сайхан санагдаж билээ. Их бэлгэшээсэн л дээ.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүлийн Өвөрхангай аймгийн Уянга сумын тусгай дугаараас...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
10 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна