СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ ИРЭХЭД БЭСРЭГ НААДАМД НЬ МИНИЙ МОРЬ ТҮРҮҮЛСЭН


Төв аймгийн Заамар сумын Төмстий 2-р багийн харьяат, сумын Алдарт уяач Авирын Цэрэндорж 1946 онд Заамар сумын нутаг Өвөр наймгана хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлжээ. АХ-ын 70,80,90 жилийн ойн медалиар тус тус шагнуулсан.
-Нутгийнхнаас чинь таны аав Авирыг дайны үед Оросын фронтод хандив өргөж байсан гэж дуулсан. Тэр талаар та хэр мэдэх вэ?
-Нутгийн улсуудаас адуу авч, малинд тэнцсэн адууг нь фронтод явуулсан гэдэг юм билээ. Би жаахан байсан болохоор хэдэн адуу өгсөн талаар сайн мэдэхгүй.
-Ямартай ч танай аав адуу мал олонтой байсан болоод фронтод адуу бэлэглэсэн байх. Адуу малын захад өссөн нь таныг морь уяхад нөлөөлөө болов уу?
-Манай аав адуу мал олонтой ч морь уядаггүй, анчин хүн байлаа. Улсаас өгдөг төлөвлөгөө нормын дагуу ан хийдэг, бэлтрэг суйлдаг байсан. Би багаасаа олон хүний хурдан морийг унаж байсан болохоор өөрийнхөө сонирхлоор уяа тааруулж эхэлсэн. Мятав гэж хүний цавьдар морийг унаад айраг, түрүүгээр л давхиулж байсан. Нялга Дашдондог, Гомбосүрэн, Сандий гэж хүмүүсийн морийг унаж сумын наадамд уралддаг. Ер нь гайгүй сайн уралдаанчид тооцогддог байсан шүү. Энэ нь намайг морь уяхад нөлөөлсөн гэж боддог. 1966, 1967 оноос сар шинийн уралдаан, Майн нэгний уралдаанд морь уяж хөнгөрүүлж байгаад ухасхийдэг л байлаа. Манай Заамар сумын Туяа нэгдлийн 10 жилийн ойд азаргаа тавд давхиулсан. Иймэрхүү ганц нэг уяа сойлго тааруулж байгаад цэрэгт явж ирээд, 1970 оноос үргэлжлүүлж морь уясан.
-Цэргээс ирээд ямар удам угшилтай, ямар морь уяж байсан бэ?
-Цэргээс ирээд зээрд шүдлэн суманд айрагдуулж, хязааланд нь түрүүлгэсэн. Зээрд морь 1979 онд Угтаалын Атарчдын 20 жилийн ойд түрүүлсэн ч хасагдсан. 200 гаруй адуу уралдсанаас хоёр тасарч эргэсэн гээд хасагдаж байсан. Тэгээд тэр жилээ Дашинчилэнд түрүүлсэн. Сумын наадамд миний зээрд дөрөв айрагдан, Дашинчилэнд, Угтаалд, Заамарт тус бүр түрүүлсэн. Жижиг бага уралдаанд олон түрүүлж айрагдсан. .
- Өөр ямар морьдоор наадаж байсан бэ?
- Унаган бэлэвсэн хээр морь сумандаа хязаалангаас эхлэн хоёр гурав айрагдуулаад хулгайд алдсан. Бор морь суманд нэг айрагдсан. Дэлтэй ухаа морийг хүүхдийн үсний баяр, бага уралдаануудад айрагдуулаад, суманд айрагдуулж чапаагүй. Ийм л хэдэн унаган морьдоороо наадсан даа. Тэгээд 1990 оноос хойш морь уясангүй.
-Таныг морь уядаг байхад сумын наадам хэр өтгөн болдог байсан бэ?
- Намар ургацын баяр, сумын наадам хоёрт олон морь уралдана. Манайхаас ийш тийшээ тойрсон сумдаар очно. Тойрсон сумынхан ч манай наадмаар их ирнэ. Нэгдлийн хэдэн хонь хариулах завсраа морио уяна. Сумынхаа наадмыг л үзнэ үү гэхээс биш тэр бүр наадам хөөгөөд явах чөлөө зав бага. Гэрийн хүн нялх биетэй, олон малтай үлдээх хэцүү. Гэхдээ яахав ойр сумын наадамд хэд хэд явсан.

-Таны үед энэ нутагт морь мал уядаг байсан ямар сайн уяачид байв?
-Дугарын аав Галсантогтох гэж бор, хүрэн сайн их насны морьдтой, сайн зээрд азаргатай уяач байсан. Мятав, Баасан гээд хүмүүс байна. Сүүлийн үед Энхтайван нарын олон сайхан залуу уяачид гарсан байна.
-Таны оролцож байсан наадмуудаас хамгийн онцлог нь хэдэн оны наадам байсан бэ?
-1979 онд Атарчдын 20 жил өргөн наадам болсон доо. Хойно Сэлэнгэ аймаг тэр чигээрээ ирсэн байх, Булганаас ч уяачид ирсэн. Манай сумаас олуулаа явж бараг зургаан насыг нь авсан шүү.
-Тэр үед танай эндэхийн адуу сайн байжээ?
-Сайн байсан. Дамба, Шар Дамба, Миеэ гуай, Баасан гээд сайн адуутай улсууд бүгд явсан. Баасангийн хүрэн азарга түрүүлж, бас нэг далив хээр азарга нь аман хүзүүдэн, миний зээрд морь түрүүлж байсан. Энэ наадам 6-сарын 30-нд болж, үүнээс өмнө 5 сарын сүүлээр нь Далай лам ирж бас нэг уралдаан болсон.
-Заамарт Далай багш ирсэн юм уу?
-1979 онд 14 дүгээр Далай лам залуухан ирж байлаа. Анх удаа Монголд ирсэн нь тэр байх. Цагаан эргэний хойно шууд онгоцоор буусан. Далай лам ирлээ гэж их насны морь уралдуулан, дөрөв билүү найман бөх барилдсан бэсрэг наадам хийсэн.
-Одоо Далай багшийг ирэхэд хүмүүс маш олноороо цугладаг шүү дээ. Социалист нийгэмд яаж хүлээж авч байсан бол оо?
-Өө ялгаагүй их олон хүн цугласан. Уралдсан 30-аад морийг бүгдийг мялааж хайрцагтай чихэр өгч байсан. Миний морь түрүүлж, Намхайн хул морь аман хүзүүдэж, гуравт Чинчулууны сартай хонгор морь билүү Баасангийн морь орсон байх. Урьдчилж наадам болно гэж зарлаагүй дуулиан бага болохоор дотроо зохион байгуулж хэдэн морь уралдуулсан байх. Айлд дайллага хийхдээ хэдэн бөх барилдуулсан.
- Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүлийн Заамар сумын тусгай дугаараас...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
9 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна