АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалангууд

А.Тэлмэн
15 цагийн өмнө

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан хязаалангийн уралдаанд эхний 10-т хурдалсан үрээнүүдийг танилцуулъя. 

1. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Гантигийн сартай хүрэн. Уралдаанч 10 настай Цэндсүрэнгийн Түвшинсайхан.

2. Ховд аймгийн Чандмань сумын “Алтан Аураг” ХХК-ийн Баатаржавын Лхагвацэрэнгийн халтар халзан. Уралдаанч 13 настай Бямбадоржийн Эрдэнэбилэг.

3. Говь-Алтай аймгийн Алдарт уяач Бэгзсүрэнгийн Гантулгын бор халзан. Уралдаанч 10 настай Бямбабатын Нармандах.

4. Архангай аймгийн Чулуут сумын уугуул Монгол улсын Алдарт уяач  Цэдэнсодномын Энхболдын халтар. Уралдаанч 12 настай Ням-Очирын Сумъяабазар.

5. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул, "Морьтон" адууны эмнэлэгийн их эмч Адъяагийн Наранбаатарын хар. Уралдаанч найман настай Цэрэндолгорын Цэрэнтогтох.

6. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Рэнцэндоржийн Пүрэвсамдангийн бор. Уралдаанч 8 настай Батцэцэгийн Батмөнх.

7. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн Алдарт уяач Чойжилын Батжаргалын Дайчин халзан. Уралдаанч 13 настай Галхүүгийн Ган-Од.

8. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул аймгийн Алдарт уяач Доржийн Баттөгсийн шар хээр. Уралдаанч 10 настай Батбаярын Чинбишрэл.

9. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Гантөмөрийн Жавхлантөгсийн халтар. Уралдаанч 9 настай Батмөнхийн  Намчин.

10. Дундговь аймгийн Луус сумын уугуул аймгийн Алдарт уяач Баатарын Ганпүрэвийн цоохор хонгор. Уралдаанч 10 настай Сэр-Одын Дарьжав.

Гэрэл зургийг Б.Ванчигсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна