225 шүдлэн бүртгүүлжээ

А.Тэлмэн
15 цагийн өмнө

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд 225 хурдан үрээ бүртгүүлжээ.  

Хурдан шүдлэнгийн дунд түрүү жилийн улсын наадмын дааганы уралдаанд түрүүлсэн Төв аймгийн Бүрэн сумын харьяат МУ-ын Тод манлай уяач Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр, аман хүзүүлсэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Батдаваагийн Одсүрэнгийн хээр уралдахаар бүртгүүлснээс гадна улсын бүсэд айрагдсан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, уяач Батчулууны Лхагвасүрэнгийн халтар, Увс аймгийн Түргэн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Сайнжаргалын Анхбаярын хээр, Дундговь аймгийн Луус сумын уугуул, аймгийн Алдарт уяач Баатарын Ганпүрэвийн хул, Говь-Алтай аймгийн Алдарт уяач Цогтбаярын Хүрэлтулгын хүрэн халзан, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач Биндэръяагийн Батсанаагийн хээр, Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Батбаатарын Эрмүүний Одон хонгор, Өвөрхангай аймгийн Алдарт уяач Баасандоржийн Батаагийн бор зэрэг хурдан үрээнүүд мордож байна. 

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна