210 их насны морь бүртгүүлжээ

Сэтгүүлч
6 цагийн өмнө

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын их насны морьдын уралдаанд газар газрын хурдан шандаст 210 хурдан хүлэг бүртгүүлсэн байна. 

Хурдан морь сонирхогч наадамчин түмэндээ дуулгахад Архангай аймгийн Хотонт сумын уугуул Монгол улсын тод манлай уяач Д.Лхагвасүрэнгийн хул халзан, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр, Халиун сумын уугуул Гантөмөрийн Жавхлантөгсийн хээр, Г.Чинзоригийн халтар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Шунхлай группын ерөнхийлөгч Монгол улсын тод манлай уяач Пүрэвийн Батсайханы Буган халиун, Уянга сумын уугуул Монгол улсын тод манлай уяач Б.Даваадоржийн хул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Монгол улсын алдарт уяач Цэдэндамбын Эрдэнэбаярын бор халзан, Ховд аймгийн Чандмань сумын уугуул уяач Монгол улсын Манлай уяач Цэндсүрэнгийн Гантулгын халтар, Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Бадарчийн Норовсамбуугийн халтар, Далайн Батбаярын хул, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул аймгийн алдарт уяач Ц.Номин-Эрдэнийн хээр, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул аймгийн алдарт уяач Ундрахболдын Мөнхсүхийн хээр, Чулууны Гансүхийн халтар, Сайнцагаан сумын уугуул аймгийн алдарт уяач Одонбаатарын Болдсүхийн ухаа, Баянхонгор аймгийн харьяат "Шандас транс" ХХК-ийн захирал Монгол улсын алдарт уяач Искрагийн Золбоогийн хээр, Галуут сумын уугуул аймгийн алдарт уяач Батмөнхийн Золбоогийн зээрд, Бууцагаан сумын уугуул Биндэръяагийн Батсанаагийн хээр, хүрэн халзан, Баацагаан сумын уугуул Монгол улсын алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн хул халзан, Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол улсын тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн элбэг хээр, согоо хээр, Улаанбаатар хотын ХУД-ын уяач Зоригтбаатарын Жавхлангийн зээрд, Дархан-Уул аймгийн уяач Ганболдын Ариунболдын хээр тэргүүтэй улс, бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан хурдан хүлэгүүд мордож байна. 


А.Эрдэнэчимэг 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна