А​Х-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан дааганууд

Сэтгүүлч
9 цагийн өмнө

Ардын хувьсгалын 104 жилийн ойн их баяр цэнгэл наадмын дааганы уралдаанд эхний 10-т хурдалсан хурдан даагануудыг танилцуулъя. 

Түрүү магнайд Төв аймгийн Дэлгэрхаан сумын Шаравын Мөнгөншагайн сартай хээр. Уралдаанч 10 настай М.Энх-Эрдэнэ, уяа сойлгыг Монгол улсын тод манлай уяач Г.Буянтогтох


Аман хүзүүнд Дундговь аймгийн Луус сумын уугуул аймгийн алдарт уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн хул халзан. Уралдаанч 13 настай Болорцэцэгийн Алтангадас.

Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул аймгийн алдарт уяач Лхагвасүрэнгийн Ганболдын хүрэн халзан, Уралдаанч 8 настай Баттогтохын Бат-Орших, уяа сойлгыг аймгийн алдарт уяач Ганзоригийн Батсайхан.

Айргийн дөрөвт Дорнод аймгийн Матад сумын уаяч Цэндбаатарын Хэрлэнгийн буурал. Уралдаанч 12 настай М.Төгөлдөр, уяа сойлгыг Монгол улсын манлай уяач Б.Цэндбаатар.

Айргийн тавд Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул аймгийн алдарт  уяач Намжилдоржийн Нацагдоржийн хурдан хээр. Уралдаанч 10 настай Лувсандоржийн Даваадорж.

6. Дорнод аймгийн Баянтүмэн сумын уяач Аваагийн Жигмэдийн хар. Уралдаанч 13 настай Норжмаагийн Зол-Эрдэнэ, уяа сойлгыг уяач Цогбадрахын Ундрах-Өлзий.

7. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын уяач О.Лувсандоржийн халтар. Уралдаанч 13 настай Л.Төгсжаргал, уяа сойлгыг уяач Осордагвын Лувсандорж.

8. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн хүрэн халзан. Уралдаанч 13 настай Галхүүгийн Ган-Од, уяа сойлгыг уяач Баттулгын Ганбаяр.

9. Увс аймгийн Тэс сумын уяач Дашдэрэмийн Дашнямын бор халзан. Уралдаанч 10 настай Батболдын Шинэбаатар, уяа сойлгыг уяач Оюунболдын Сүхбат.

10. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Өлзийбадрахын Алтанхуягийн хээр. Уралдаанч 10 настай Пүрэвсүрэнгийн Далай-Очир, уяа сойлгыг уяач Ж.Доржсамбуу.

Баян ходоод Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Монгол улсын алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн "Хийморьтой хээр".  Уралдаанч 10 настай Сарангэрэлийн Өлзийхүү, уяа сойлгыг Монгол улсын Тод манлай уяач М.Алтан-Очир.


Б.Эрдэнэсүрэн, Гэрэл зургийг Б.Ванчигсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна