Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ

Сэтгүүлч
2025 оны 7-р сарын 28 -нд

1. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул аймгийн Алдарт уяач Баярсайханы Баярхүүгийн зээрд.  МУ-ын Манлай уяач Б.Баярсайханы унаган. Говьшанхад даагандаа дөрөвт орсон.Энэ хавар "Мандалын хурд"-д аман хүзүүнд хурдалсан. Уяа сойлгыг Тод манлай уяач Б.Лхагва-Очир. Уралдаанч Баян-Өлгий аймгийн Буянт сумын ЕБС-ийн сурагч Г.Ган-Од.

2. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул МУ-ын Алдарт уяач Түргэнтөрийн Ганболдын  халтар. Өнгөрсөн жил Говьшанхын хурдад гурвалсан. Уяа сойлгыг Тод манлай уяач Т.Батзориг. Уралдаанч Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн сурагч Х.Төгөлдөр.

3.Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат Доржийн Бандихүүгийн  хээр. Уяа сойлгыг Б.Соёлбат. Өнгөрсөн жил Боржигоны болон Эрдэнэтийн бүсэд айрагдаж байсан. Уралдаанч Дорнод аймгийн Баянтүмэн ЕБС-ийн сурагч Б.Батмөнх.

4.Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул аймгийн Алдарт уяач Бэгзсүрэнгийн Гантулгын  хүрэн. Хүрээ цам даншиг наадамд долоод давхисан. Уралдаанч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургуулийн сурагч Б.Наранмандах.

5.Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач Содномцэрэнгийн Эрхэмбадамын хээр халзан. 2024 онд Лүн сумын 100 жилд аман хүзүү. Уяач Лүндээдоржийн Баянжаргал. Уралдаанч Төв аймгийн Баянцогт сумын ЕБС-ийн сурагч Э.Мөнх-Оргил.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна