Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ

Сэтгүүлч
11 цагийн өмнө

Дорнод аймагт болж буй зүүн бүсийн уралдааны азарга барианд орлоо. 

Азарга-65:

1. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Батсайханы Саянсанаагийн халиун.

2.Өмнөговь аймгийн Цогтцэций  сумын харьяат аймгийн Алдарт уяач Чойжилын Батжаргалын хүрэн халзан. Уяа сойлгыг Цовоогийн Мөнхманлай. 

3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Бат-Эрдэнийн Энгүүний халтар. Архангай аймгийн 100 жилийн ойд соёолондоо айрагдсан. Уяа сойлгыг "Бага уулын унага" галын уяач Баттулгын Ганбаяр. 

4.Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул Хархүүгийн Мандахбаярын Эрхэт хүрэн . Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Батчулууны Түмэн-Өлзий. 

5. Архангай аймгийн Цэцэрлиг сумын уугуул Доржийн Отгонбатын бор. Аймгийн наадамд гурав айрагдсан Төрт ногоон азарганы төрсөн дүү гүүний төл. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Баярын Баттөр.

6. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн уяач Доржийн Бандихүүгийн хээр. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач  Гүнсэнгийн Ганчулуун.

7. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Цэрэннадмидийн Амартүвшингийн шарга

8. Дорнод аймгийн Цагаан-овоо сумын харьяат МУ-ын Алдарт уяач -Бүтийн Батсайханы зээрд халзан

9. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат аймгийн Алдарт уяач  Эрдэнэбилэгийн
Бат-Эрдэнийн хээр

10. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Дамдинбазарын Хадбаатарын зээрд

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна