Уулаа харж тайтгардаг, уянгын кинонд хайлдаг галтай цогтой барилдаанч гарьд И.Доржсамбуу


Хамгийн жудагтай бөх хэн бэ? гэхэд олон хүн эргэлзэлгүй “Доржсамбуу гарьд” гэж хариулдаг. Үнэхээр ажиглаад байхад монгол бөхөд байх ёстой олон сайхан шинж төрх түүнд байдаг. Хүнд төрөлхийн төлөв чанар, олдмол төлөв шинж чанар гэж байдаг юм шиг. Тэгвэл хэнээс ч аваагүй, хэнийг ч дуурайгаагүй төрөлхийн жудагтай хүн гэж Доржсамбууг л хэлнэ дээ. Булган аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн тэрээр сумыхаа дунд сургуулийг төгсөөд зэргэлдээ Хишиг-Өндөр сумын 10 жилийн сургуульд суралцахаар очжээ. Угийн бие бялдар сайтай түүнийг физикийн багш Төмөрхуяг нь, “бөх барилдуулна” хэмээн анх удаа мэх техник, гараа дэвээ зааж өгсөн гэдэг. 10 жилээ төгсөөд эрийн цээнд хүрч цэргийн албанд мордохдоо монгол бөхийн үүд хаалга өмнө нь нээгдэж байгааг тэр гадарлаагүй байж болох юм. Алба хаах хугацаандаа Б.Ганбаатар арслангийн анхаарлыг гойд татаж, халагдаад нутаг буцах гэж байхад нь арслан “загнасаар” байгаад “Алдар” нийгэмлэгтээ тамирчнаар авч үлджээ. Тухайн үедээ өөрөө тийм ч дуртай байгаагүй бололтой. Тэр үеэс эхлэн Ишдоржийн Доржсамбуу хэмээх нэр бөх сонирхогчдын анхааралд өртөж, 1995 онд Ганбаа багшийнхаа оёж өгсөн зодог шуудгийг өмсөн анх удаа улсын наадамд зодоглон дөрөв даваад тавын даваанд багш нь амлан авч начин болгосноор эргэлт буцалтгүй бөхийн замд хөтлөгдсөн ажээ.
Начин цолтой зургаан жил барилдахдаа цолондоо эзэн нь байж чадсан. Заал танхимын барилдаанд тун сайн барилддаг түүнийг заан цолонд хүрнэ гэж бөхийн хүрээнийнхэн үнэлж дүгнэдэг байлаа. Тэр итгэлийг Доржсамбуу хөсөрдүүлээгүй. Бэлтгэл сургуулиа шамдан хийсээр 2001онд улсын их баяр наадмаар тавын даваанд а.а Б.Шаравдоржийг, зургаад начин цолны болзол хангасан төрсөн дүү И.Ёндонсамбууг, долоод О.Балжинням аваргыг тус тус давснаар заан цол хүртэхэд нь бүгд авах ёстой цолоо авч байна хэмээн баярлаж байсан. Харин 2000 оны наадмаар тавын даваанд найз С.Мандахаа, 2005 онд нутгийн хуурай дүү Ц.Цогтжаргалыг амлан авч начин болгоход нь зарим хүүмүүс зэмлэсэн ч хүнлэг жудагтай занг нь хүндлэх хүн олон байлаа. Түрүү үзүүр горилж явсан зааныг 16-д үлдэж шөвгөрч чадаагүйд харамсал төрж байсан ч тэр их мөнгөний түрлэгт автаагүй, их сэтгэлийн дэвжээнд “өвдөглөсөн” билээ.
2007 оны наадам Доржсамбуу заанд маш том боломж байсан байх. Тавын даваанд а.а Б.Нэргүйг, зургаад начин Ц.Лхагвасүрэнг, долоод шинээр харцага болсон нутгийн дүү у.н Д.Баасандоржийг, наймд аралтай чацтай М.Баяржавхланг тус тус өвдөглүүлж түрүү булаалдахаар үлдэхэд нь “түрүүлчихээсэй” гэсэн бодол олон хүнд төрсөн. Барилдааных нь талаар хүмүүс ярих дуртай. Үргэлж урагшаа давшиж барилддаг онцлогтой хэрнээ хав золгооноос барилдахдаа жаахан хойрго. Одоо ч золгооноос барилдаж сурах гээд нэг л болж өгөхгүй юм хэмээн өөрийгөө зэмлэж суудаг. Харин сэнжигний барьцнаас таллаж татан ард нь гарчихвал барагийн бөхийг гаргахгүй дээ. Нэлээн хожуу хүчний дасгал хийж эхэлсэн гарьд маань заал танхимд тогтмол их шөвөгт үлдэн барилддаг. Гараа дэвээнийх нь намба төрх цаанаа л нэг өөр шүү. Бөхөөс өөр зүйлд сэтгэл нь татагдаад байдаггүй Дооёо гарьд хөдөө очихоороо адуу мал бэлчиж байгаа уул талаа харж зогсох их дуртай гэнэ лээ. Хөдөө төрж өссөн хүний хувьд жинхэнэ сэтгэлийн жаргалыг тэгж л мэдэрдэг байх. Бас уянгын кино үзэхээрээ уйлчих гээд байдаг нь түүний хэтэрхий зөөлөн сэтгэлтэй гэж тодорхойлох нь бий.
.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна