Аймгийн Алдарт уяа О.Идэр: Ухаан орсон цагаасаа л аавыхаа морины сүүл шуухыг харж хүн болсон


-Удам дагасан уяачийн хувьд өвөг дээдсийнхээ тухай сайхан дурсамжийг бидэнд ярьж өгөөч?
-Миний аав Баян-Уулын нэгдлийн адуучин явлаа. Зуу гаруй адуу малладаг байсан гэдэг. Харин ээжийн маань аав Дамба ажаа бас хусуур сойз зүүсэн уяач хүн. Энэ Баянбогдын өвөр бэлээр л адуутайгаа өнждөг байлаа. Нагац ч гэсэн олон хурдан адуутай, морь сайн уядаг, их сайхан эдэлдэг хүн байсан. Би ухаан орсон цагаасаа аавыхаа морины сүүл шуухыг харж хүн болсон доо. Зургаан настайдаа анх удаа хурдан морь унаж байлаа. Өнөөдөр манай гэр бүлээс би хоёр дүүтэйгээ аймгийн Алдарт уяачид болсон байна. Ямартаа ч өвөг дээдсийнхээ уяаны эрдмийг үргэлжлүүлэн яваадаа ах дүү бид сэтгэл өөдрөг явдаг юм. Бас манай нагацын дөрвөн хүүхэд нь морь уяна. Ер нь манайхан хурдтай. Биднээс дээхэн гээд ярьвал “Өртөөн зээрд“ гэж аавын минь уядаг хурдан ажнай байлаа. Дуунд мөнхөрсөнНацагийн хүрэн гэх мэт нутаг орондоо алдартай хурдан хүлгүүд байна.
- Уруу татагдахаас ч аргагүй бололтой?
-Тийм шүү. Өссөн орчин маань адуу малтай ойр болохоор өөрийн эрхгүй моринд дурласан. Сүүлд 15 настайдаа Ширбазардунд ах гэж хүн нэг их ааштай хул морийг унаж байлаа. Тэр жил бороо хур элбэг зун болсон. Эхний өдөртөө ч гайгүй яваад ирсэн. Харин хоёр дахь өдөр еслөдөг байгаа. Ингэж уралдаад л мориноос хасагдсан даа. Үүнээс гурван жилийн дараа Дарви сумын ойд оролцохоор нутгийн уяачидтайгаа гарлаа. Арваад хоног, арваад адуутай яваад Хүйсийн говьд уяж байгаад уралдуулахад шүдлэн халтар үрээ түрүүлж, аймгийн Алдарт уяач Лхагваагийн соёолон сартай зээрд үрээ, миний хул морь айрагдаж бахадмаар сайхан наадаж билээ. Тэрнээс хойш сэтгэл догдлуулсан олон сайхан наадмыг үзлээ. Энэ бүрт аав минь хамт байсан даа.
-Та эхээс хэдүүлээ вэ?
-Миний эжий аав хоёр охин, дөрвөн хүү төрүүлж өсгөсөн буянтай буурай нар. Эндээс би хоёр дүүтэйгээ морь уядаг юм. Аймгийн 60 жилээр дүү нартайгаа очиж наадаад их насанд миний халтар морь түрүүлж, дүүгийн хундан морь аман хүзүүдэн, азарганд хулгар халтар маань түрүүлээд л. Бас наагууур нь бага сага адуу айрагдана гэж байгаа. Сайхан л даа.
-Аймгийн наадамд олон удаа оролцож байв уу? Ямар ямар амжилт гаргаж байсан бэ?
-Манай өвөг дээдсийн морьд нь аймагт айраг түрүү алдаж үзээгүй гэдэг. Бид ч тэр амжилтыг бататгаж ахиулахсан гэж хичээдэг. Хамт олон маань ч миний үнэнч хөгжөөн дэмжигчид. Манай сургуулийн 50,60,80 жилийн ойгоор дараалан миний морь түрүүлж байв. Сүүлд 80 жилийн ойгоор битүү соёолон морь уяж түрүүлгэсэн. Эх нь хулгар халтарын төл, эцэг нь Баянбогдын босоо хээр азарга байгаа юм. Энэ бүрт хамт олон маань дэмжинэ дээ. Уяач хүн гэдэг жилийн дөрвөн улиралд цаг наргүй ажиллаж байж амжилтанд хүрдэг юм. Энд гол нь эдэлгээ арчилгаа, уналга их чухал. Ямар үед нь яаж эдлэх вэ, хэдий үед нь хэдэн цаг чөдөрлөж тавих вэ гэхчилэн жилийн 365 хоног ажиллаад нэг л өдөр үр дүнгээ үзнэ. Тийм болохоор наадамд морь битгий будлиасай л байнга хүсдэг. Нөгөө их хөдөлмөр маань талаар болчихвий гэсэндээ л тэр шүү дээ.
-Унаган адуугаараа наадахаас гадна нутаг орондоо тарааж байна уу?
-Тэгэлгүй яахав. Аймагтаа, зэргэлдээ сумдадаа тараасан нь одоо сайн давхицгааж байна. Сураг ажиг тавьж л байх юм. Ер нь манай Баянбог? Сүхбаатарын угшлаас дутахааргүй хурдтай гэж боддог. Манай сум тэр дундаа манай галыг хурдтай гэж мориныхон ярьцгаадаг.
Бид гаднаас ч бас адуу авч байна. Манай галынхан зүүн зүгээс хэдэн сайхан адуунууд авчирсан. Үр дүнг нь ирэх жилээс л харна даа.
-Морины босоо цагаан хийморь өнөд таныг ивээж байх болтугай. Ярилцах таатай байлаа.
-Та бүхэнд ч баярлалаа. Эр хүний хийморийг бадраах адуугаа адуугаа хайрлаж, удам угшлыг сайжруулах тал уяач бүр хичээж ажиллаасай гэж залуустаа захимаар байна.
Мөн газар газрын хурдан буяныг морь сонирхогч олонд таниулж, уяачдын нөр их хөдөлмөрийг үнэлж ойлгодог “Тод магнай”-гийн хамт олонд ажлын амжилт хүсье.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
12 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна