Д.Баяраа:Манай сумаас улсын наадамд анх удаа морь айрагдаж байгаа нь миний хүрэн үрээ


-Түүхт ойн наадамд одтой наадсан танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Энэ бол ганц миний баяр биш, нутаг усныхны маань баяр болж байгаагаараа ихээхэн онцлог юм. Яагаад гэвэл миний төрсөн нутаг Завхан аймгийн Дөрвөлжин сумаас улсын наадамд анх удаа морь айрагдаж байгаа нь миний хүрэн үрээ юм. Түүнээс өмнө 1997 онд Сар хайрханы Бат-Оршил даншиг наадамд Туяагийн халиун түрүүлж, дараа нь 19??? онд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд болсон даншиг наадамд манай нутгийн ???? р давхисан нь бүсийн наадмуудад нутаг усныхаа нэрийг гаргасан сайхан үйл явдал байсан юм. Харин энэ удаа улсын наадмын дэвжээнд нутгийнхаа нэрийг гаргалаа.
-Тэр тусмаа түүхт ойн жил гэдгээрээ илүүтэй онцлог байсан байх?
-Тэгэлгүй яахав. Дөрвөн их тэгш ой давхцсан онцгой баяр наадамд морь айрагдуулсандаа үнэхээр их баяртай байгаа.
-Д.Баяраа гэдэг хүн хурдан морь сонирхох болсоор тийм ч удаагүй санагдана. Богино хугацаанд амжилт гаргаж байгаа нь юутай холбоотой вэ?
- Мэдээж санаа сэтгэл нийлсэн гал уяаныхантай маань салшгүй холбоотой. Би хурдан морь сонирхоод удаагүй ээ. Хамгийн анх 2008 онд энэ жил улсын наадамд хээр азарга нь аман хүзүүдсэн Сүхбаатараас нэг шарга үрээ авсан юм. Тэр маань өнгөрсөн жил Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн даншиг наадамд гарсан цагаасаа өнгөлж явсаар байгаад үзүүр дээрээ унжиж зургаалсан.
-Яаж яваад “Унаган хурд” галын гишүүн болсон юм бэ?
-Найзаараа дамжуулаад л. Миний найз Буяннэмэх надаас нэг жилийн өмнө морь уяад эхэлсэн байсан. Тэгээд л найзыгаа дагаад “Унаган хурд” галынхаа гишүүн болсон доо. Манай гал уяа энэ жил тун өнгөтэй наадаж улс бүсийн наадмаас 12 айраг түрүү хүртээд байна.
-Шувуухай хүрэний эзэн ч гэсэн чамлахааргүй амжилттай наадсан байх шүү?
-Морь сонирхоод удаагүй ч одоогийн байдлаар улс бүсийн наадмаас нэг түрүү, таван айраг хүртээд байна. “Дүнжингаравын хурд-2011” хаврын бүсийн уралдаанд хонгор халзан соёолон маань айргийн тавд хурдалж, дараа нь Булганд болсон бүсийн наадмаас хоёр ч айраг хүртсэн. Шувуухай хүрэн маань л гэхэд улсын наадамд дөрөвлөөд, Архангай аймгийн Тоглохын талд болсон бүсийн наадамд түрүүлсэн.
-Үрээний чинь нэр их сонин санагддаг л даа. Яагаад “Шувуухай” гэж нэрлэсэн юм бэ?
-Их жижигхэн биетэй ш дээ. Тэгээд л “Шувуухай” гээд нэрлэчихсэн юм. Сая Архангайд түрүүлчихээд цоллуулах гэтэл “даага цоллох болоогүй байна” гээд оруулахгүй байсан. Ер нь их жижигхэн биетэй шүү.
-Үрээнийхээ угшил гарвалын талаар танилцуулаач?
-Манлай уяач Одгэрэлийн бага гурван насандаа улсын наадамд айрагдсан Ухаа азарганых нь төл байгаа юм. Гэрэлээ ах маань энэ хавар надад бэлэглэсэн. Даагандаа гурван ч жижиг наадамд түрүүлж, энэ хавар Төв аймагт болсон шүдлэнгийн уралдаанд эрлийзүүдтэй уралдаад еслөөд дараа нь дан Монгол үрээний бооцоот уралдаанд даагаа нэхэж түрүүлсэн дээ.
-Наадмын өмнөх сунгаануудад ямархуу байсан бэ?
-Ер нь өнгөнд л давхиж байсан.
- Найз нөхдийн нөлөө байсан ч адуутай огтын хамааралгүй хүн моринд дурлах нь ховор байдаг. Танай удам сударт уяачид бий юу?
-Байлгүй яахав. Нагац ах нар маань сум орон нутагтаа бүгд л морь уядаг. Тэр хавьдаа амжилттай сайхан нааддаг хүмүүс бий. Аав маань ч гэсэн төрийн ажил хийдэг байсан хэдий ч сайн адуунд гар татдаггүй байсан гэдэг. Миний хувьд зургаан настайгаасаа эхлэн долоон жил хурдан морь унасан. Хамгийн сүүлд 13 настайдаа улсын наадамд ирж уралдаж байлаа.
-Унаачийнхаа хувьд ямар амжилт гаргаж байсан бол?
-Нарийн сайн санахгүй байнаа. Айраг түрүү авч л байсан.
-Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Би ер нь нутаг амьтай хүн. Хүний амьдралын гэрэл гэгээ болсон хүүхэд насаа өнгөрөөсөн нутаг усаа цаг үргэлж сэтгэлдээ тээж явдаг. Энэ дашрамд “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад сум орон нутгийнхандаа мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх аз жаргал энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
"Тод магнай"сэтгүүл дугаар 19

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
15 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна