Аавын хүүг алагчлах муухай

2012 оны 5-р сарын 02 -нд

Адилхан аавын хөвгүүдийг ар өврөөсөө гарсан юм шиг алагчлах муухай. Тэр дундаа төр засаг, төрсөн нутаг усныхан нь хоёр нүүр гаргавал бүүр ч муухай. Гийнгоон дуу, уухайн түрлэгтэй наадам хаяанд ирсэн энэ л өдрүүдэд хэн нэгэнд таагүй үг хаяглах нь таатай бус ч төрийнхөө наадамд хурдан хүлгэдээ түрүүлж айрагдуулах хийморилог уяачид, харснаа харвах эрхий мэргэн харваачдаа бодохоор дуугарахгүй өнгөрч боломгүй санагдлаа. Эрхэм уншигч та бүхэн мэднэ дээ. Жил бүрийн наадмаар төрсөн шинэхэн начингууд, цол ахисан бөхчүүдэд хотол даяараа хормой дэвсэн байр сууц, машин тэрэг гээд аль байдгаа барьдаг. Наадмын торгон ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан, хотлыг баясгасан хүчитнүүдэдээ баяр хүргэж урамшуулах нь мэдээж муу зүйл биш. Харин яг л адилхан нутаг нугынхаа нэрийг гарган түмэн олноо цэнгүүлсэн уяачид, харваачдаа яагаад ийнхүү урамшуулж болдоггүй юм бэ? гэдгийг л асуумаар байна.
Яагаад тэдний хөдөлмөрийг дутуу үзэж, дулимагт тооцно вэ? Хэрвээ тэгээгүйсэн бол яагаад төрийн нэрийн өмнөөс өгдөг шагнал нь ч гэсэн ялгавартай байдаг юм бэ? Зүгээр ч нэг ялгавартай бус. Харин тэнгэр газар шиг өөр гэвэл үнэнд илүү нийцэх байх. Хэзээнээсээ л төрийн наадамд түрүүлж үзүүрлэсэн бөхийн шагнал, түрүү морь, түрүүлсэн харваачийнхаас өндөр байсан. Энэ жил баяр наадмын шагналын санг нэмэгдүүлсэн ч монгол төрийн их баяр цэнгэл эрийн гурван наадам гэдгээрээ тэгш шударга байсангүй. Өнөө л хуучин зангаараа түрүү бөхөө 15 сая төгрөгөөр мялаах атлаа түрүү морийг таван сая, харин түрүүлсэн харваачийг дөрвөн сая төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэжээ.
Бүтэн жил дээлээ гандтал адуу дагасан уяачид, эрхийгээ цуцтал бэлтгэл хийсэн харваачдын хөдөлмөр яг юугаараа бөхчүүдээс дутуу байгаа юм. Адилхан нутаг усныхаа нэрийг гаргаж, ард түмнээ цэнгүүлэн, баяр бахдалыг мэдрүүлж байгаа тэд чухам юугаараа ийнхүү гоочлогдоно вэ? Сүүлийн жилүүдэд хурдан морины уралдаан үзэгсдийн тоо тогтмол нэмэгдэж байгаа. Хэрвээ үзэгчдээр үнэлдэг юм бол хурдан морины бай шагнал хамгийн өндөр байх учиртай. Харийнхан хүртэл урваад байгаа үндэсний сурын харвааны бай шагнал түрүү бөхийнхөөс даруй гурав дахин бага байгаа биз. Харваачид адилхан л төрсөн нутаг усаараа овоглож, хурсан олны мэлмийг баясгадаг. Тийм атал дарга нарын таалалд юу нь нийцэлгүй ийнхүү өв соёлын нэгээхэн хэсгээ хойд урдын хүүхэд шиг алагчлан үзнэ вэ?
Төр засаг нь ингэж ялгаж байхад түмэн олонд ялархах нь хаашаа ч юм. Гэхдээ л нөгөө хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш гэдэг шиг хэлэхгүй бол болохгүй нь.
За яахав дарга нар нь эрийн гурван наадмыг ялгадаг юм байж. Тэгвэл түүгээрээ нь баясаж бахаа хангадаг түмэн олон та бүхэн минь битгий алаг үз л дээ. Нутгийн чинь уяач төрийн наадамд хурдан хүлгэдээ түрүүлгэж, алдар цолонд хүрсэн бол, нутгийн чинь харваач төрийн наадамд түрүүлж мэргэн болсон бол бултаараа ярилцаж байгаад машин тэрэг, байр сууцаа байя гэхэд нэг сайхан сэтгэлийн сацал өргөж урмыг нь тэтгэ л дээ, яг л бөхчүүдэдээ хүндэтгэл үзүүлдэг шигээ.
Ажлын шугамаар олон л уяач, харваачтай уулзаж явлаа. Тэднээс сэмхэн тандаад “таны амжилтыг нутаг нугынхан чинь хэрхэн мялаав” хэмээн асуухаар хөөрхийс хулмагсгээд “мялаасаан мялаасан” гэдэг. Гэтэл яг үнэндээ утас цохиж баяр хүргээд, за их бодож ойр тойрны ганц нэгэн нь хадаг сүү барьсан л байдаг юм. Харин ч миний мэдэхийн улсын цолонд хүрсэн уяачид харваачид өөрсдөө цайллага хийж түмэн олноо дахин цэнгүүлдэг. Хэлж л чадахгүй болохоос биш хүн л юм болохоор бодож байгаа ш дээ хөөрхийс. Ямар намайг шагнаач гээд байлтай биш дээ.
Харин ч хөөрхийс муу хэлүүлээд адлуулаад байдаг моринд дуртай бизнесменүүд уяачийнхаа цолыг мялааж бэсрэг наадам хийж байсныг бол мэдэх юм байнаа.
Гэхдээ төрсөн нутаг усныхандаа төрдөө үнэлэгдэнэ гэдэг өөр ойлголт шүү дээ. Төрөөс авсан гавьяа шагналгүй жирийн нэг сэтгүүлч миний хувьд гэхэд л нутгийн ойгоор гарах номонд намтраа өгөөрэй гэсэн хэдхэн үгс ямар ч том шагналаас илүү сонсогдож байхад. Хийдгээ хийгээд төрдөө үнэлүүлчихсэн гавьяатнуудын хувьд ямар байх нь ойлгомжтой биз.
Нэгэнтээ адуу судлаач, доктор УГЗ А.Баярмагнай “төр түвшин байх нь наадам ямар байгаагаас шалтгаалдаг” хэмээсэн байдаг. Нээрэн ч төр түвшин байсан он жилүүдэд монгол наадам будлиангүй, хүлгэд нь хурдан, хүчитнүүд нь аваргын амжилтаа бататгаж байсныг түүхийн хуудаснаас харж болно.
Хаврын хавартаа ёс юм шиг жагсагчид хамаг муугаа төр лүү чихэж, нэгэн цагийн төрийн тэргүүн үймээнд уриалж буй энэ л цаг цөвүүн үед Монголын төр эрийн гурван наадмаа алагчлалгүй хишгээ хайрлах аваас төрийн нуруу тэгшрэх ч юм билүү хэн мэдлээ.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна