Хөлөнбуйр сумын уугуул С.Лайдав: Хурдан тууртын буянаар халхын олон сайхан аавын хөвгүүдтэй нөхөрлөж явна


-Шадар сайд хүртэл анддаггүй “алдарт” Лайдавтай таарсанаа олзуурхаж байна. Хэзээнээс адууны наймаа хийх болсон бэ?
- АХ-ын 75-н жилийн ойгоор Увс аймагт очиж таван насны морь уралдуулсан юм. Тэгэхдээ нэг бага адуугаа зараад л тэрнээс хойш хурдан морины наймаа хийх болсон доо.
-Арав гаруй жил болчихсон юм байна шүү дээ?
-Тэгсэн байна. 16 жил өнгөрчихөж. Өнгөрсөн хугацаанд би 4000 гаруй адуу баруун аймаг руу зарсан байдаг юм. Хүмүүс ч надаас адуу авахдаа дуртай байдаг. Яагаад гэхээр би зарж байгаа адууныхаа бичиг баримт, им тамгаар нь таниулдаг. Морины им тамга гэдэг удам угшлын хамгийн том гэрч юм шүү дээ. Им тамгагүй бол хаанахын хэний адуу гэдэг нь тодорхойгүй. Миний зарсан адуунууд бол тодорхой шүү дээ.
-Таны зарсан морьд хэр давхиж байгаа гэнэ. Сураг ажиг тавьдаг л байлгүй дээ?
-Тавилгүй яахав. Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймагт нэг азарга аваачсан нь түрүүлсэн. Мөн хоёр соёолон аваачсан нэг нь түрүүлээд, нөгөө нь айрагдсан. Архангай аймагт гэхэд нэг их нас айрагдаж, нэг нь түрүүлсэн байна лээ.
-Хурдан адуу ямархуу ханштай байна?
-Өнөөдрийн байдлаар бол 3-5 саяын л ханштай байна. Битүү адуу 1-1,5 саяын хооронд байх жишээтэй.
-Гайгүй ээ түүгээд зарчихлаа гэж Сумъяа Алдартаас зэм сонсож байна уу. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
- Би дээрээсээ хоёр дахь нь. Дүү нар маань хурдан морь уяаг ч над шиг адууны наймаа хийхгүй ээ. Аав хааяа зэмлэж л байдаг юм. Гэхдээ яахав олон түмэнд хурд тарааж байгаа болохоор тэгтлээ буруутгахгүй ээ. Ер нь бол би өөрийгөө адуунд дуртай хүмүүсийн хооронд гүүр болж байна л гэж боддог. Хурд тараана гэдэг нэг талаараа их буянтай ажил шүү дээ.
-Адууны наймаа хийхийн тулд сайн шинждэг, мэддэг байх ёстой биз?
-За яахав. Уяач аавын хүү байна. Морь унаж өссөн юм байна. Гадарланаа.
-Хүнд хурдан адуу олж өгөөд байдаг. Өөртөө юм үлдээж байна уу? Эсвэл нөгөө загасчны морь усгүй гэдэг болоод байна уу?
- 2004 оны төрийн наадамд миний нэртэй нэг хязаалан үрээ таваар давхисан. 2005 онд соёолон айрагдсан. Ер нь амжилт гаргаж байгаа адуунууд цөм аавын минь буян. Зарим нэг нь буурлын буяныг барлаа гэж зэмлэдэг ч би хувьдаа харин ч монголын хурдан морины хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж яваа гэж боддог. Онгирч байгаа юм биш. Би халхын олон сайхан хурдан буянг заяаны эзэдтэй нь золгуулсан хүн шүү. Хурдан хурц адуу хайх гэж Увс, Баян-өлгий, Ховд гэсэн гурван аймгаас бусдаар нь бүгдээр нь явсан. Түмэн олонд буян болж явсных хаа ч явсан хүмүүс андахгүй. Аяга хоол цай хийгээд өгдөг юм. Өнөөдөр гэхэд хүн бүхэн уяачдын холбооны 15 жилийн ой гээд баярлаж явахад би хотоос ирсэн хүмүүст хурдан морь зуучлах үүрэгтэй ажилтай л байна. Өөрөө хамгийн эхлээд асуусан. МУ-ын Шадар сайд хүртэл таньдаг гэж. Үнэхээр хурдан тууртын буянаар халхын олон сайхан аавын хөвгүүдтэй нөхөрлөж явна. Дарга даамал нь ч байна. Хулгайч худал нь ч байна. /биднийг ийн ярилцаж суух зуур их насны морьд барианд орж яриагаа таслахаас өөр аргагүй болсон юм./
-Дараа тухтай уулзаж хууч дэлгэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Зааны хүзүү богино замын хүзүү урт гэж дараа тухтай уулзъя.
Ш.Бадмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2 цагийн өмнө Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2 цагийн өмнө Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
3 цагийн өмнө Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
3 цагийн өмнө Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
4 цагийн өмнө Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
5 цагийн өмнө Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
19 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
21 цагийн өмнө Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Өчигдөр, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Өчигдөр, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Өчигдөр, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Өчигдөр, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
19 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
4 цагийн өмнө Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Өчигдөр, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Өчигдөр, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Өчигдөр, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
3 цагийн өмнө Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
21 цагийн өмнө Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2 цагийн өмнө Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
3 цагийн өмнө Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2 цагийн өмнө Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
5 цагийн өмнө Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна