Жокей болно гэдгээ зөнгөөрөө мэдэрсэн хүн


Манайхны хувьд хурдны морийг насанд хүрсэн том хүн унаад уралдана гэдэг байж боломгүй зүйл байдаг. Харин барууныхны хувьд бие жижиг, жин багатай, тусгай сургууль төгсөн туршлагатай болсон насанд хүрэгчдийг уралдуулах нь хамгийн зөв гэдэг. Аль нь зөв болохыг та л мэдэх байх. Ямартаа ч хурдан моины уралдаан гэдгийг ер хараагүй яваад ганц удаа харж дурлаад бүх насаа өгсөн барууны цөөн хүмүүсийн нэг нь Кори Накатани юм.
Тэрээр 1970 оны 10-р сарын 21-нд АНУ-ын Калифорни мужийн Ковина нэртэй газар төржээ. Дээр хэлсэнчлэн багадаа уралдааны морь энэ тэрийг ер сонирхдоггүй байжээ. Ингээд нэгэ уаа Санта Анита нэртэй хотод аавын хамт ирж анх удаа хурдан морины уралдааныг үзээд үнэхээрийн их сэтгэл татагдсан байна. Тэгээд жокей болох боломжийн талаар судалж, гуйж гөвшөсний эцэст Рожер Штейн гэгч нөхөр түүнд морины жүчээ цэвэрлэх, морьдыг цэвэрлэж угаагаад үз гэжээ.
Ингээд Кори гурван өдрийн турш жүчээнд хар ажил хийсний дараа жокей болохоор эргэлт буцалтгүй шийдсэн байна. Урьд нь хурдын морьдын уралдааны талаар юу ч мэддэггүй хүн байсан гэхэд сонин шийдвэр гэхээс өөр юу гэх вэ.
Хүүгийн ийм шийдвэрийг сонссон Штейн нь түүнийг морьдын талаар илүү ихийг олж мэдэхийн тулд ферм дээр дадлага хийхийг зөвлөсөн байна. Манайхаар бол адуучдыг дагаж адуу яаж малладагийг үз гэж. Ингээд жокей нарыг төлөөлөн гэрээ байгуулдаг өөр нэг хүн түүнд өөрийнхөө ферм дээр хар ажилчнаар ажиллахыг зөвшөөрсөн байна. Энэ хугацаанд Кори тэрээр хурдны морьдын талаар малчин хүний мэдэж болохыг суралцаж авчээ.
Улмаар залгуулан Калифорни муцжид байдаг Кастаикийн жокейн сургуулийг дүүргээд Мескикийн морин тойруулагт уралдаж эхэлсэн бөгөөд 1988 он гэхэд анхны уралдаандаа түрүүлж байсан бол 2006 он гэхэ тэрээр Голливуд паркийн уралдаанд түрүүснээр гурван мянган дахь уралдаандаа түрүүлсэн юм. Ингэснээр тэрээр АНУ-ын жокей нарын жагсаалтандт зургаад орох амжилт үзүүлж чадсан үнэхээр гарамгай жокей болохоо харуулсан билээ.
Ийнхүү хурдны морь бүү хэл, морь гэдгийг зурагтаас л харж байсан хүүхэд асар өндөр амжилт гаргаж чадсан бас л содон үзэгдэл. Тэгэхээр хурдын хүлгээ дээдлэн шүтдэг монголчуудын хувьд дэлхийн хэмжээний алдартай жокей гарах бүх л боломж байна гэсэн үг гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна