Монголд тахь сэргээн нутагшуулсаны 20 жилийн ой тохиож байна

2012 оны 6-р сарын 06 -нд

Дэлхийн цээжийг хүлэг морьдийнхоо туурайгаар тамгаласан адуун хийморьтой монголчууд бид дэлхийд цуутай баялаг ард түмэн. Нэгэн үе тахь адуу мөхөх аюулд орлоо хэмээн халаглаж, харамсах хүмүүс олон байсан ч өдгөө тахь адуу маань уугуул нутаг- Монголдоо нутагшиж сүргээрээ бэлчээрлэн яваад нь баярлах хүмүүс түүнээс ч их. Пржевалскийн адуу буюу Монголчуудын нэрлэж заншисанаар тахь 1960-аад оны сүүлээр байгаль дээр устсан гэж үздэг. Монголын баруун өмнөд хэсэгт орших Зүүнгарын говьд хамгийн сүүлд үлдсэн тахь нутагшиж байсан түүхтэй. Тахийн тоо толгойг сэргээн нутагшуулах үйл ажиллагаа эхлээд 20 жилийн нүүрийг үзжээ. Энэ олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд үнэт баялагийнхаа нэгээхэн хэсэг болох тахь адуугаа аварч чадсан. Тахь зөвхөн 13 үндэслэгчтэйгээр гаршмал нөхцөлд мэнд үлдсэн бөгөөд Монгол тахийн бие даасан зэрлэг популяци бий болгохоор ажиллаж байна. Тахь гэрийн малтай бэлчээрийн төлөөх өрсөлдөөн, мөн тэднийг хэт агнаж байсан нь байгаль дээр устах гол шалтгаан болсон гэж үздэг. Прагийн амьтаны хүрээлэн тахийн удмын санг үндэслэсэн бөгөөд Германы Колн-ын амьтаны хүрээлэн Европын ховор зүйлүүд хөтөлбөрийн тусламжтайгаар 1980 оны дунд гэхэд 1000 тоо толгойд хүртэл өссөн байна. өнөөгийн байдлаар Хустайн Байгалийн Цогцолоборт Газар, Тахийн тал-Говийн Их Дархан Цаазат Газар-ын Б хэсэг, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Хомын талын орон нутгийн хамгаалалттай газарт тус тус тахь адуу сэргээн нутагшуулах их үйлс амжилттай явагдаж байгаа бөгөөд Монголд нутагшуулж буй тахийн тоо 350 хүртэл өссөн байна. Тахь адуу сэргээн нутагшуулах удаан хугацааны хөтөлбөрийн амжилтын үндэс нь экосистемийн хамгаалал, орон нутгийн удирдлагууд, нүүдэлчин ард түмэн, Монгол засгийн газарын хамтын ажиллагаатай салшгүй холбоотой. Тахийн популяцийг хамгаалах өнөөгийн болон цаашдын менежментийн асуудал нь тэдний амьдрах орчинг хэрхэн хамгаалах, мөн орон нутгийн удирдлагууд, нутгийн уугуул иргэдтэй хэрхэн хамтран ажиллахаас хамаарна. Монголын засгийн газарын дэмжлэг нь тахь сэргээн нутагшуулах ажлын удаан хугацааны амжилтанд нөлөөлөх гол хүчин зүйл нь гэж үзэж болох юм.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна