Адууны ханиадны улирал эхэлсэн тул анхаараарай


Адууны ханиад (томуу) нь дэгдэлт өндөртэй амьсгалын замын өвчин бөгөөд Ортомиксо вирусын овгийн томуугийн А хүрээний вирүсээр үүсгэгдэнэ. Дэлхийд адууны томуугийн H7N7 болон H3N8 дэд хэв шинжүүд зонхилдог байсан боловч 1970 оноос хойш зөвхөн H3N8 дэд хэв шинж тодорхойлогдож байна. Монгол оронд гарч байсан адууны томуугийн томоохон дэгдэлтүүд нь цаг хугацааны хувьд дэлхийд дэгдэж байсан цар тахлуудтай давхцаж байна.
1974-1975, 1983-1984,1993-1994 онд манай оронд томуу дэгдэж, нийт өвчилсөн адууны 20-30% хорогджээ.
Сүүлийн 10 жилд, 2007-2008, 2011-2012 онд адууны томуу Монголын 21 аймагт гарч, өвчилсөн адууны 5 хүртэлх хувь хорогдсон мэдээлэл байдаг.
2011 онд улсын хэмжээнд 18 аймаг, дүүрэгт адууны томуу өвчний сэжиг илэрснээс 14-т нь батлагджээ. Харин Баян-Өлгий, Завхан, Өмнөговь аймаг харьцангуй тайван байсан байна. Хэдийгээр улсын хэмжээг хамарсан томоохон дэгдэлт одоогоор гараагүй ч гэсэн нийт сүргийн дотор адууны ханиад сугачаа хэлбэрээр тогтмол гарсаар байгаа нь аюулын харанга ойрхон байгааг харуулж байна.
Адууны томуугийн шинж тэмдэг
Томуу үүсгэгчээр халдварласан ихэнх адуунд халуурах, ядрах, тэжээлд дургүй болох шинж тэмдгүүд илэрнэ. Адуу халдварласнаас 1-5 хоногийн турш хуурай ханиалгадаг. Мөн хамраас нус гоожих, амьсгалын тоо болон зүрхний цохилт нэмэгдэх, хөдөлгөөн багасах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.
Үхсэн адууг задлаж үзэхэд нүд, хамрын салст бүрхүүлд цус ихдэх, хавагнах, салслаг, идээт шингэнээр хучигдсан байна. Мөн тунгалгын зангилаа томорсон байна. Зүрх, дэлүү, гэдэсний салст бүрхүүл дээр жижиг цус харвалт ажиглагдана. Өвчин хүндэрсэн үед уушигны хэлтрүүдэд мөгөөрсөн хоолой, уушигны салст идээт үрэвсэл үүснэ. Уушигны гадарга дээр янз бүрийн хэмжээний голомтууд үүснэ. Мөгөөрсөн гуурсны салст бүрхүүл улайсан, хавагнасан, зузаарсан салст идээт юм уу мөхлөгт шингэнээр дүүрсэн байна.
Бага насны адууны томуу бактерийн хоёрдогч халдвараар хүндэрнэ.
Эмчилгээ
Томуугаар өвчилсөн адуунд эхний ээлжинд халуун бууруулах, цэр ховхлох эмүүд олгох нь чухал боловч хоёрдогч халдвараас сэргийлэх зорилгоор нян эсэргүүцэх, бие махбодын эсэргүүцлийг сайжруулах үйлчилгээ бүхий эм бэлдмэлийг ашиглан эмчилгээ хийнэ. Халдвар даамжирч адуу тарга хүчээ алдаж хүндэрсэн үед кальци хлоридын 10%-ийн уусмалыг насны онцлогоос хамааруулан хоногт нэг удаа 50-150 мл-ийг дангаар буюу глюкозын 40%-ийн уусмалтай нийлүүлэн гүрээний судсаар 100-200 мл-ийг тарина. Малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн аломициныг 10 кг амьдын жин тутамд нэг мл, пенстрепыг 15 мл, фармазин 50–ыг 0.1-0.2 мл/кг тооцож өдөрт нэг удаа 3-5 хоногийн турш тарьж хэрэглэнэ.
Ардын эмчилгээний уламжлалт аргуудыг хэрэглэж болно. Тарваган шийр өвсний нунтаг 15–20 гр, чихэр өвс 100–150 гр, лидэр 25–30 гр–аар аль нэгийг нь сонгож ханд бэлтгэн өдөрт 3 удаа амаар олгоно. Мөн дэгд, хар шаваг, алтан гагнуур, арц, ганга, царван зэргийг 15– 20 гр-аар хандалж өдөрт 1-2 удаа амаар олгоно.
Өвчний явц, хоёрдогч халдвар авсан эсэхийг харгалзан дангаар нь буюу хослуулан өвчний шинж тэмдэг арилан ханиах нь зогсож биеийн халуун буурч, тэжээлийн дуршил сэргэтэл хэрэглэнэ.
Адууг томуугаас хэрхэн сэргийлэх вэ?
Томуугаас сэргийлэх вакцинжуулалтад хамруулах нь адууг хүндээр өвдөх болон бусад адуунд халдвар тараах эрсдэлийг бууруулна.
Манай улсад Сонгины Биокомбинат ТӨААТҮГ-т адууны томуугаас сэргийлэх үр хөвралт вакцин үйлдвэрлэдэг. Мөн Чех улсын “Bioveta” компанид үйлдвэрлэсэн, томуу үүсгэгч H3N8 хэв шинжийн 2 омог (Америк, Европ) агуулсан, вакциныг импортлон адуунд хэрэглэж байна.
Хурдан морины уралдаанд оролцох адуу, ялангуяа бага насны адууг томуугийн вакцинд тогтмол хамруулж байгаарай. Ингэснээр та томуугийн тархалтыг бууруулж, адууныхаа хурдлах чадварыг дээд зэргээр хадгалж чадна.
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
64.119.17.25
вакциныг тарих заавар хаана тарих тунг тодорхой болго
Reply